Бид өнөөдрийн зочноор “Сэмбэгэр” гэх содон нэртэй, гурилгүй талхыг үйлдвэрлэн гаргаж буй “Гоо органик” ХХК үүсгэн байгуулагч Халиун Хишгээ гэх хоёр сэмбэгэр бүсгүйчүүдтэй товчхон ярилцлаа.
.jpg)
– Сайн байцгаана уу? Гурилгүй талх гэж сонсохоор их сонирхолтой байна, энэ санаа хаанаас төрсөн бэ?
– Халиун: Тэгэлгүй яахав./ Инээв/ Гурилны үндсэн түүхий эд болох улаан буудайн үрээр талхыг хийдэг боловч шууд тээрэмдэж гурил болгохгүйгээр, тодорхой чийгшил бүхий нөхцөлд үрийг соёолуулж ургуулаад, түүгээрээ талхаа хийдэг учир гурилгүй хэмээн нэрлэж байгаа юм. Би америкад амьдарч байхдаа жингээ барих зорилгоор TRADER JOE’S дэлгүүрээс энэ бүтээгдэхүүнийг үргэлж худалдан авдаг байсан. Монголдоо ирээд энэ гайхалтай бүтээгдэхүүнийг эх орныхоо хөрсөнд ургасан улаан буудайгаар иргэдийнхээ эрүүл хооллолтыг дэмжсэн бүтээгдэхүүн хийж болох санаа төрж өөрийн технологич мэргэжлийг ашиглан нарийвчлан судалж технологийг нь боловсруулсан.

– Энэхүү талх нь бусад талхнаас ямар ялгаатай вэ?
– Гурилгүй талх үйлдвэрлэл нь гар ажиллагаа ихтэй элдэв боловсруулалт хийдгүйгээрээ онцлог бөгөөд буудайг соёолуулах процессоос эцсийн бүтээгдэхүүн хүртэл 48 цагийн дотор бэлэн болдог.
– Буудайг соёолуулах нь ямар давуу талтай вэ? Хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
– Буудайн үр нь соёолох явцдаа усанд уусдаг уураг болон полисахарид задалж, фитикийн хүчил /кальцийг хүний цусанд нэвчих процессыг саатуулдаг учир өсч хөгжиж байгаа хүүхдийн ясны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй./-ийг саармагжуулж, каротины хэмжээг 8 дахин, B1, B5, B6, РР аминдэмүүдээр баяжиж, C витамин болон фолийн хүчил, В2 хэмжээг соёолоогүй байх үеийнхээсээ 100 дахин нэмэгдүүлдэг. Соёолох явцад үүссэн уг ашигт нэгдлүүд хүний биед хурдан шингэж, хорт бодисуудыг гадагшлуулах, нарийн бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, хоргүйжүүлэх эрүүл мэндийн өндөр ач холбогдол бүхий эслэг өндөр бүтээгдэхүүн болдог.
Ийм талхыг тогтмол хэрэглэснээр чихрийн шижин, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, уургийн /глутен/ харшил, таргалалт, өтгөн хатах, нарийн бүдүүн гэдэсний хавдар зэрэг өвчний эрсдэлийг бууруулах ач холбогдолтой төдийгүй гурилын хэрэглээгээ хязгаарласан, фитнесс, иогоор хичээллэдэг, эрүүл зохистой хүнс эрхэмлэгч хэн бүхэнд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
Үрийг соёолуулах нь түүнийг амьдруулж, ургамлын хэв шинжид оруулж шүлт үүсгэдэг учраас цагаан хоолтнуудад зарим нэг үл орлогдох амин хүчил, уургаа нөхөхөд мөн тусалдаг.

– Эрүүл мэндийн бүтээгдэхүүний хадгалалт хэрэглээний тухайд.
– “Сэмбэгэр”талх нь химийн ямар нэг найрлага, өнгө оруулагч, чанаржуулагч, хадгалалтыг уртасгах бодис ороогүй эрүүл хүнс юм. Тухайн бүтээгдэхүүнийг талх гэхээсээ илүү эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж хүлээн авч богино хугацаанд зохистой нөхцөлд зөв хадгалж өдөр бүр шинээр хэрэглээсэй гэж зорин жижиг савлагаатайгаар хэрэглэгчдэд хүргэж байгаа.
Энэ богинохон хугацаанд бүтээгдэхүүн маань хэрэглэгчдэд хэзээний үр шимээ өгч сэтгэл өндөр буйгаа илэрхийлж, эрэлт захиалга нэмэгдэж байгаад урам зориг авч цаашдаа илүү олон хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэхийг зорьж байна.
– Саяхан хүнсчдийн баяраар Сэмбэгэр брэнд маань шагнал хүртсэн гэсэн. Энэ талаараа хуваалцаач.
– Тийм шүү бид бүхэн их баяртай байгаа. Хүнсчдийн холбоо, хүнс хөдөө аж ахуйн яам маань эрүүл хүнсийг дэмжин ажиллаж байгаа болохоор Соёолуулсан үрийн гурилгүй талх маань “2019 оны шилдэг бүтээгдэхүүн” шагнал авахад хүргэсэн.
Шагналын хур буусан болон нийгмийн хандлага өөрчлөгдөж хүмүүс органик, эрүүл хүнсийг сонгодог болсон нь бидэнд их урам өгч байна.
– Надад нэг зүйл их сонин санагдаж байна. Яагаад заавал ийм их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулан хурдан муудах эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгаа бэ?
– Хишгээ: Би Хавдар судлалын эмнэлэгт аавынхаа хөлөнд шарлага хийлгэхээр очиход 4 давхар хүртэл, лифт давхар болгонд зогсож хаалга нь онгойж байсан. Хаалга нээгдэх бүрт хүмүүс нааш цааш чихэлдэн холхилдож байв. Яг тэр үед Монголчууд минь ийм үй олноороо хавдрын эмнэлэгт багтаж ядан чихцэлдэн байгаа нь буруу хэвшил, тайван бус байдал, баталгаагүй хүнснээс үүдэлтэй өвчлөлийн эрсдэл хэрхэн нэмэгдэж байгааг, хоол хүнсний боловсрол, эрүүл хүнсний үйлдвэрлэл ямар хэмжээнд байгааг олж харахад хүргэсэн юм. Заавал өвдсөний дараа бус өвдөхөөс нь өмнө сэргийлж, ойлгуулах жижигхэн ч гэсэн зүйл хийх юмсан гэж бодсон.
Тун удалгүй Халиун найзаас минь Сэмбэгэр талхны төсөл дахин эхлүүлэх санал ирж, өөрийн минь аавтай ижил олон олон аав, ээж, хүүхдүүдэд туслах боломжтой болсон.
– Талхыг гурилаар, их сайндаа бүхэл үрээр хийдэг гэхээс цаашгүй дулимагхан мэдлэгтэй би “Сэмбэгэр талхны үйлдвэр”-ээр зочилж ГУРИЛГҮЙ ТАЛХ идэж үзлээ. Надад их таалагдлаа. Цаашдаа төлөвлөж байгаа зүйл, алсын харааныхаа тухай хуваалцаач.
– Одоогоор бид “Сэмбэгэр талхны үйлдвэр”-ийг, гурилгүй талхаар хийсэн хоол, зуушаар үйлчилж буй “Coffee by Сэмбэгэр” кофе шопын хамт ажиллуулж байна. Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг улам нэмэгдүүлэн цаашдаа халуунаар гарсан талх гэрт нь хүргэх үйлчилгээ, мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, шинэ технологи нэвтрүүлэн гурилгүй кекс болон бусад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сэмбэгэр талхны эрүүл мэндийн ач холбогдлын тухай олон хэрэгтэй зүйлс сонслоо. Ийм сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

zusej savlaachee,