Улаанбаатар хотноо Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Энэ үеэр /2019-05-28/ УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын холбооны тэргүүн Габриела Күвас Барронтай албан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Төр нийгмийн зүтгэлтэн Ардчилсан намын Дэд дарга Г.Батхүү агсаны учир битүүлгээр амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Олон улсын парламентын холбоонд хүсэлт хүргүүлсэн юм.
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат уулзалтын үеэр хэлэхдээ “Уг асуудлыг Улс төртэй холбож, буруу шийдвэрт хүрэх вий хэмээн болгоомжлон, бид хүсэлт гаргаж байна. Мөн Г.Батхүү агсаны гэр бүлийнхэн тус хэрэгт анхаарал хандуулан ажиллах хүсэлтийг бидэнд тавьсан. Иймээс Олон Улсын Парламентын холбооны тэргүүн манай улсад ажиллаж байгаа нь цаг хугацааны хувьд таарч байгаа тул өөрийн биеэр хүсэлтээ албан ёсоор өгч байна” хэмээлээ.
Мөн уулзалтанд Г.Батхүү агсаны гэр бүлийн төлөөлөл, түүний дүү П.Батсайхан оролцлоо. Тэрбээр хэлэхдээ: “Төрийн өндөр хамгаалалт бүхий Төрийн ордон дотор амь насаа алдсан хэрэг өмнө нь болж байгаагүй. Мөн ах минь эрүүл саруул хуралд оролцсон. Хурал дууссанаас хойш уг хэрэг явдал тохиолдсонд гэр бүлийн зүгээс гүнээ харамсан, яаралтай үнэн зөв шийдүүлэх хүсэлтэй байна. Тиймээс Олон Улсын Парламентын холбооны зүгээс уг асуудалд хөндлөнгийн хяналт тавин хамтран ажиллахыг хүсэж байна” хэмээн Олон улсын парламентын холбооны тэргүүн Габриела Күвас Барронд хүсэлтээ гаргалаа.
Уулзалтын төгсгөлд Олон Улсын Парламентын холбооны тэргүүн хатагтай Габриела Күвас Баррон “Хэрэг явдлыг анхааралдаа авч, Парламентчидын хүний эрхийн хороонд холбогдох чиг үүрэг өгч ажиллах боломжоор хангахыг хичээн ажиллана” гэлээ.
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
