Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүч бяр, уран мэхээ уралдуулан барилдах бөхчүүд эхнээсээ бөхийн галдаа гарч бэлтгэлээ базааж эхэлжээ. Увс аймгийн “Увс нуур” галын бөхчүүд уламжлал ёсоор Харзтайд гарсан бөгөөд тус галд аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Л.Цээсүрэн, Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал нарын улсын цолд ойрхон байгаа залуу бөхчүүдээс гадна төрийн наадмын түрүү, үзүүрт хүч үзэх боломжтой олон хүчтэн багтжээ.
Өвөрхангай аймгийн “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөхчүүд Түргэний гол, “Бугын сангийн аж ахуй”-д бэлтгэлдээ гарсан бөгөөд тус галд 50 орчим бөх байгаа аж. Тухайлбал, Өвөрхангайн бөхчүүдээ Монгол Улсын заан Т.Санчир, улсын начин Б.Сангисүрэн нар ахалж гарсан бол саяхан болсон бүх цэргийн наадмын үзүүр бөх, аймгийн арслан Б.Цэдэнсодном, 17 насандаа аймгийн арслан цолд хүрсэн Б.Лхагвадорж нарын олон залуу бөх энэ галд наадмын бэлтгэлээ базааж байна.
Ойрын өдрүүдэд бусад аймгийн бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарахаар зэхэж байгаа аж.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
