МУ-ын СТА, жүжигчин Л.Нурбулан дахин хагалгаанд оржээ. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж, уушигны буглаа гэсэн оноштойгоор хагалгаанд ороод байсан юм. Гэвч хагалгааны дараа өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болж, мөн л урд хөршид эмчлүүлээд ирсэн ч энэ удаад дахин эмнэлэгт хандахад хүрчээ.
Түүний энэ удаагийн хагалгааны талаар ах, дуучин Л.Байздагаас тодруулахад “Манай гэр бүлийнхэн хүүгээ, дүүгээ, ханиа, аавыгаа хөл дээр нь босгохын төлөө дор бүрнээ хичээж байна. Анхны хагалгаанаас хойш өвөл, хаврын улирал ард үлдэж, зунтай золголоо. Энэ удаагийн хагалгааг Монголдоо хийлгэсэн. Ааваас маань хойш манай гэр бүлд тохиолдоод байгаа хоёр дахь хэцүү зүйл энэ байна. Үрийнхээ төлөө шаналах ээжийнхээ нулимсыг харна гэдэг амаргүй байна л даа. Манай гэр бүлийнхэн бол урлагт зүтгэж яваа улс. Аавыг маань өнөөдөр ч бүтээсэн дүрээр нь олон хүн хүндэлж хайрладаг. Тиймдээ ч энэ удаад урлагийн Янжинлхам бурхан биднийг ивээж, хэцүү бүхэн ард үлдээсэй хэмээн хүсч байна” хэмээн ярьж байна.
Инээмсэглэл авч байгаа хүнийг баяжуулдаг атлаа өгч байгааг нь үгүйрүүлдэггүй. Эгэл амьдралд өнгө нэмж, гэрэл гэгээ цацруулан сэтгэл зүрхээ, алт шиг үнэтэй цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулан байж ард олондоо инээд бэлэглэгч түүнийг эргэн тайзнаа ирэхийг хүлээсэн багачууд өнгөрсөн Хүүхдийн эрхийн хамгаалах өдрөөр олон байлаа. Тайзаа санасан Нураа ч уран бүтээлдээ эргэн орохыг ихэд яарч байна.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Бурхан ивээг хурдан эдгээрэй
өө тийм үү эмчилгээгээ сайн авч хурдан эдгээсэй сайн хүү юмсан яачив даа зайлуул
өө хөөрхий дөө. хурдан эдгэхийн ерөөл тавия
Чи сайн хүний үр шүү. Хурдан эдгэрч инээд хөөр бэлэглэж яваарай.
Бурхан чамайг ивээг хүү минь.