Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгох ажлын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо “Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдсан Улаанбаатар Ордос хотуудын хамтарсан аялал жуулчлалыг сурталчлах хурлын үеэр хоёр хотын хооронд соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Ордос хотын Ардын засгийн газрын орлогч дарга Лиү Жиан Шюн нар гарын үсэг зурлаа. Мөн хоёр орны аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг төлөөлж Монголын талаас Чингисийн тоонот, Өнөрговь, World classic travel компаниуд ӨМӨЗО-ны аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсаа сурталчилхаар аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Улаан мөрний эрэг дээрх задгай талбайд Монголын түүх, соёл, угсаатны өв уламжлалаа сурталчлан үндэсний урлагийн концертыг Ордос хотын иргэдэд толилууллаа.
ӨМӨЗО-ны аялал жуулчлалын алтан гурвалжингийн нэг Ордос хот нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэн өдгөө хамгийн орчин үеийн архитектур, дизайны төгс шийдэлтэй хот болсон байна. Өнгөрсөн 2018 онд тус хот дотоод гадаадын 14.5 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого нь 44.1 тэрбум юань хүрсэн нь өмнөх үетэй харьцуулахад 16.7 хувийн өсөлттэй гарсан байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
