“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхааран мэргэжлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаад Салбарын Техник ашиглалт, засвар механикийн хэлтсийн ажилтнуудад зориулан дугуйн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийхэд тухайн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг “Tyre Technical Mongolia” компанийн сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд амжилттай оролцсон ажилчдад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардуулан өгөв.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу 22 дахь жилдээ сургалт зохион байгуулж буй Австрали улсын сургагч багш Майкл Смолл хэлэхдээ “Өмнө нь 2013 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчдад энэхүү сургалтыг явуулж байсан. Дугуй засварын ажилчид мэргэжлийн ур чадварын хувьд илүү сайжирсан байна” гэсэн юм.

Сургалтад оролцсон ажилчдын төлөөлөл болох Салбарын Техник ашиглалт, засвар механикийн хэлтсийн дугуйн мастер Д.Мөнхжаргал “Маш үр дүнтэй сургалт боллоо. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нийт зардлын тодорхой хувийг дугуйн засвар үйлчилгээтэй холбоотой зардал эзэлдэг. Сургалтад хамрагдсанаар тэрхүү зардлыг тодорхой хэмжээнд бууруулах, цаашлаад компанийн цэвэр ашгийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юм гэдгийг ойлголоо” гэв.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
