“Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн бүрдүүлэх материалыг өнөөдрөөс авч эхэллээ. Нийслэлийн нэг цэгиийн үйлчилгээ болох “Мишээл” болон “Дүнжингарав”-ийн салбаруудад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд энэ сарын 23-ны өдрийн дотор өөрийн биеэр авчирч өгнө. Бүрдүүлэх материалын тухайд ангилал бүрээс шалтгаалан өөр өөр бичиг баримт бүрдүүлэх юм байна. Мөн тэнцсэн иргэнээс дор хаяж долоогоос дээш бичиг баримт бүрдүүлэхийг шаардаж байгаа юм байна. Харин иргэдийн хувьд өөрийн сонгосон орон сууц, бүлгийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэх ёстой юм байна. Нийслэлийн орон сууцны корпорациас нэгдүгээр шатанд тэнцсэн иргэдийн материалыг дахин хянаж, тэдгээрээс дахин сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах юм. Мөн таны утсанд мессежээр болон и-мэйлээр нийслэлийн орон сууцны корпорациас хариу илгээгүй бол та өөрийн биеэр нэг цэгийн үйлчилгээг зорих шаардлагагүй гэж албаны хүмүүс зөвлөв.
Түрээсийн орон сууцанд орох иргэдийн материалыг авч эхэллээ
2019 оны 08-р сарын 19 өдөр, 19 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
