Өнөөдөр “Хичээлийн шинэ жилийн баяр” буюу есдүгээр сарын 1-ний өдөр. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үй ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож, 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг багш сурагчид болон эцэг эхчүүдийн хамт угтлаа.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнө Хотын Захирагч Хайлаастын эцсээс нийслэлийн ЗДТГ-ын явуулын ажлын байрны автобусаар 72 дугаар сургуулийн сурагч хүүхдүүдтэй хамт хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцохоор сургууль дээр нь хүрэлцэн ирэв. Энэ үеэр Хотын захирагч сурагч хүүхдүүдтэй нээлттэй ярилцан, санал сэтгэгдлийг сонслоо. Сурагч хүүхдүүдийн зүгээс алслагдсан хорооны гудамж талбайд гэрэлтүүлэг тавих, сургуулийн автобустай болох зэрэг саналуудыг хэлснийг Хотын Захирагч судалж үзэн боломжтой хэлбэрээр шийднэ гэдгээ илэрхийлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хичээлийн шинэ жилийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Айл гэрийн аз жаргал, улс орны ирээдүйн эзэд болсон эрхэм хүндтэй дүү нартаа, хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Мөн хүүхэд багачуудын сургаж хүмүүжүүлэх гэгээн үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгч болон боловсролын салбарын ажилтан, албан хаагчидад ажлын өндөр амжилт хүсье.

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 695 цэцэрлэгт нийт 124.300 гаруй хүүхэд хүмүүжиж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 84 хувьд хүрлээ. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн 253 сургуульд нийт 294 мянган хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид 38.200 гаруй хүүхэд шинээр элсэн ороод байна. цаашдаа боловсролын системийг улам боловсронгуй болгох, багш, сурган хүмүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талд анхаарч ажиллана. Хүүхэд багачууддаа эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох орчныг бүрдүүлэхийн төлөө сургуулийн автобустай болгох ажлыг судалж байна. Бид ямар ч үед хүүхэд багачуудынхаа ирээдүйд зориулах хөрөнгө оруулалтаас гар татах учиргүй. Мөн сурагчдын эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх, тэднийг хичээлдээ ирэх, хичээлээс гэртээ харих үеийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудалд анхаарч ажиллах болно” хэмээлээ.

Хотын захирагч С.Амарсайхан эрдмийн алтан босгыг алхан орж буй Д.Хишигдалай багштай 1ё ангийн зургаан настай бяцхан сурагчидтай уулзан, баярын сэтгэгдлийг нь хуваалцан, гарын бэлэг гардуулж, эрдэм номтой улс эх орондоо ихийг хийж бүтээх зөв иргэн болж төлөвшихийг хүсэн ерөөж, сурах их үйлсэд нь амжилт хүслээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
