Нийслэл хот үүсэж хөгжсөний түүхт 380 жилийн ойг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас үйлчилгээний байгууллагуудын чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд “Үйлчилгээний соёл 5S-ийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага” аяныг зарласан билээ.
Тус аяны хүрээнд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс Монголын бүтээмжийн төвтэй хамтран ‘’Үйлчилгээний соёл 5S-ийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага” сэдэвт сургалтыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Аянд идэвх, санаачлагатай оролцсон “Үйлчилгээний соёл 5S”-ийг амжилттай хэрэгжүүлсэн аж ахуй нэгж, байгууллагыг Нийслэлийн ‘’Худалдаа үйлчилгээний шилдэг байгууллага’’, ‘’Хоол үйлдвэрлэлийн шилдэг байгууллага’’ болон ‘’Үйлдвэрийн шилдэг байгууллага” гэсэн 3 төрлөөр шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулах юм. Энэхүү аян нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцож, “Үйлчилгээний соёл 5S”-ийг амжилттай хэрэгжүүлэхийг дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
