Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, холбогдох албаныхан болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд ажиллалаа.

“Иргэд оршин суугчдын өргөдөл гомдлыг шийдвэрлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хотын удирдлагууд дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллана. Нийслэл хотын хөгжил хороо, дүүргээс ихээхэн хамааралтай, иргэдийн оролцоог хангаж ажиллах нь чухал учраас өнөөдрөөс бүх дүүрэгт ажиллана. Нийслэлийн бодлого шийдвэр, зорилго, зорилт нэг байх ёстой учраас хороо, дүүргийн Засаг дарга нар төрийн ажилд хариуцлагагүй загнаж, улс төрийн зорилгоор хандахгүй байх ёстой” хэмээн уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан онцоллоо.
НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга нийслэлийн дүүрэг, хороодын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээллийг танилцууллаа. Иргэдийн зүгээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж энэ оны нэгдүгээр сарын 02-ноос есдүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 36 524 өргөдөл, гомдол ирүүлснээс 34 193 буюу 93.6 хувь нь шийдвэрлэгдэж, 2331 буюу 6.4 хувь нь шийдвэрлэх шатандаа байгаа аж. Үүнээс нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж 19 833 өргөдөл, гомдол ирүүлснээс 94.7 хувь нь шийдвэрлэгджээ.
Өргөдөл, гомдлын олонх нь хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын тухай, хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн талаар, газар чөлөөлөх талаар, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон ТҮЦ, павильон, ил задгай худалдаа үйлчилгээ, хороодын үйл ажиллагааны тухай байжээ. Мөн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцад 15432 зөрчил бүртгэгдсэнээс Баянзүрх дүүрэгт хамгийн их зөрчил бүртгэгдсэн талаар Х.Гантулга дарга мэдээллээ. Дүүрэг, хороодын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын ихэнх хувь нь хорооны үйл ажиллагаа сул, дүүрэг хороодын ажилтан албан хаагчдын ёс зүй, ажлын цаг ашиглалтын талаар байна гэв. Тиймээс цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд хариу өгч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт анхааруулсан юм.
Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтад дүүрэг, хороодын Засаг дарга нарыг онцгой анхаарахыг даалгав

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа.
Төвийн зургаан дүүргийн 138 хороонд гэр хорооллын айл өрхүүд 196 589 төслийн зуух хэрэглэж байгаа судалгаа гарчээ. Өнөөдрийн байдлаар 501 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулах гэрээ байгуулж, нийт 55 286 тонн түлш борлуулсан байна. “Сайн” карт түгээх ажлын хувьд нийт 163 369 картыг хороодоор дамжуулан иргэдэд хүргэсэн тухай дуулгалаа. “Сайн” картаар худалдан авалт хийх нэг удаагийн дээд хэмжээг нэг тонн байхаар заасан байна. Мөн тэрбээр дүүрэг, хороодын Засаг дарга нарыг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах II III бүсийн айл өрхүүдийг сайжруулсан түлшний хуваарилалтыг жигд хүртээмжтэй хангах, хэрэглээнд хяналт тавих зорилготой “Сайн” картыг иргэдэд тараасан гэдгийг онцолсон. Энэхүү картаар цахим бүртгэл хийж мэдээллийн сан үүсгэх арга хэмжээг энэ сарын 4-ны дотор дуусгахыг дүүрэг, хороодынхонд анхаарууллаа. Түүнчлэн дүүрэг, хороодод байгаа ажилгүй иргэдийн судалгааг гаргаж, 50-100 хүнийг сайжруулсан түлшний савалгаа ачилт, буулгалтын ажилд татан оролцуулж цалин олгох боломжтой гэдгийг дуулгасан юм.
Дараагаар нь төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Засаг дарга нарын зүгээс сайжруулсан түлшийг нөөцлөх ажлыг эрчимжүүлсэн, сайн картыг хороодуудад тарааж дууссан, дахин захиалах шаардлагатай талаар хэлж байв.
Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна

Нийслэлийн Онцгой комиссын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцууллаа. “Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна. 53 байршилд 145.2 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн ашиглалт засвар арчлалтын ажлын төлөвлөгөө 95 хувийн биелэлттэй. Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын 957 тонн бодис, 500 тонн давсыг худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан гэрээ хийсэн. Ус хангамж, ариутгалын чиглэлээр нийт 83 ажил төлөвлөснөөс 98 хувьтай, дулаан хангамжийн чиглэлээр нийт 46 ажил төлөвлөж 90 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ. Мөн түүнчлэн инженер хангамжийн байгууллагуудын төлөвлөсөн ажлуудын биелэлт 95 хувьтай байгааг дуулгалаа.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дүүрэг, хороодын Засаг дарга нарт иргэд, оршин суугчдад төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, хүнд суртлыг арилгаж, ажилдаа хариуцлагатай хандахыг үүрэг болгов.
Тэрбээр “Энэ сарын 01-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 01 хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллана. Энэ хугацаанд дүүрэг, хороодын Засаг дарга нар агаарын чанарыг сайжруулах II, III бүсийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг жигд тараах, мэдээллээр хангаж ажиллах, бөөний болон дундын агуулахад нэмэлт нөөц бий болгоход анхаарч ажилла. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэж, шийдвэрлэсэн тайлан мэдээгээ мэдээллийн санд оруулж бай. Төрийн ажилд улс төрийн зорилгоор хандалгүй, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж ажилла” хэмээв. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг боловсруулагдаж байгаа тул дүүрэг, хороодын Засаг дарга нар урт хугацааны бодлогын баримт бичигт өөрсдийн саналыг тусгахыг үүрэг болголоо. “Хотын хөгжил хороо дүүргээс эхэлнэ. Тиймээс дүүрэг, хороодын явуулж байгаа үйл ажиллагаа нийслэлийн бодлого шийдвэртэй уялдаж, хамтарч ажиллах ёстой” гэдгийг хотын Захирагч С.Амарсайхан уулзалтын төгсгөлд онцоллоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
