Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Мөн Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм.

“2020 онд Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд иргэдийн амьдрах орчинг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хувийн хэвшлийг дэмжих, нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах гэсэн үндсэн гурван чиглэлийг баримталж байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр онцлон хэллээ.
Хүн төвтэй хот бодлогын хүрээнд нэн тэргүүнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангахын тулд телекамерын хяналт, ашиглалтыг сайжруулах зэрэг технологийн шийдлүүдийг ашиглахын зэрэгцээ хууль сахиулах байгууллагын бааз суурийг нэмэгдүүлэх, мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, парк шинэчлэлийг нэн даруй хийхээс гадна шинэ төрлийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэхээр судалгаа хийгдэж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбар, тэр дундаа яаралтай түргэн тусламжийн бааз суурийг шинэчлэхийн сацуу хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, дэд бүтцийн асуудал болон хог хаягдлын менежментийг сайжруулахад түлхүү анхаарч 2020 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг боловсруулжээ.
“Нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан онцлох нэгэн чухал ажил бол төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран үр бүтээлтэйгээр хэрэгжүүлэх юм. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх боломж нээгдэнэ. Мөн нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байгааг Үндсэн чиглэлд тусгасан. Үндсэн чиглэлийн төслийг 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги хэтийн төлөвлөгөөнд уялдуулж боловсруулснаараа онцлогтой” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан онцолсон юм.
НИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэл хотыг хөгжүүлэх баримт бичгүүдтэй уялдуулах нь чухал. Ирэх 2020 онд төсвийн урсгал зардалд хяналттай ажиллана.Түүнчлэн хөрөнгө оруулалтын ажлуудад нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлын үр ашгийг ярих цаг болсон” хэмээв. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг энэ сард нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэнэ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
