Юу юугүй сонгууль боллоо. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг монголчуудын ээлжит сонгуулийн цаг хаяанд иржээ.
Аль хэдийнээ 2020 оны сонгуульд хэн хэн нэр дэвших нь эхнээсээ тодорч, зарим нь тойрог горьдож, аймаг сум, дүүргээ услаад эхэлсэн байх юм.
Сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор ямар нэгэн урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулж болохгүй, элдэв уулзалт, зөвлөгөөн ч хийх хориотой. Иймээс энэ намар өөрсдийгөө сурталчилж, таниулах, их ажил хийсэн мэтээр өөрсдийгөө харуулах оролдлогууд хийгдэж эхэлсэн байна.
Тухайлбал цахим орчинд Завхан нутгийн иргэд аймагт нь улс төрийн хөдөлгөөн хэдийнээ эхэлж, сонгуулийн уур амьсгал эхэлснийг хоорондоо хөөрөлдөж бичицгээжээ. УИХ-д суудалтай хоёр намын гишүүд, лидерүүд тойргоороо бэлэг тараан давхилдаж, зарим хурган дарга нар нь төр, засгийн бодлого танилцуулах, хууль сурталчлах нэрээр яам тамгын газрынхаа нэрийг барин улсын төсвийн мөнгөөр урлаг соёлынхон болон эмч, багш нарыг дагуулан төрийн унаагаар сонгогдсон тойрог болон горьдож байгаа аймаг сумуудаараа ах нарыгаа даган холхилдсоор байгаа аж.
Бусад аймаг, тойргийг бодвол Завханчууд нилээн хашир. Иймдээ улс төр Завханд ширүүхэн өрнөж, сонгуульч өрсөлдөөнтэй болдог.
Завханаас сонгогдсон АН-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, МАН-аас Ш.Батсамбуу, Ч.Өнөрбаяр, Н.Гүндсамбуу тэргүүтэй МАХН-ын нэр дэвшигчдийн нэр цохогдож байгаа. Гэхдээ энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдийнхээс тэс өөр байх нь мэдээж.
- Намын нэр хүнд сайнгүй, парламентын нэр хүнд шалаар нэг унасан энэ үед иргэдийн сонголт тэс өөр байхын зэрэгцээ мэдлэг боловсролтой, нэр цэвэр, шинийг сэтгэж, хийж бүтээдэг залуусыг сонгох нь лавтай.
Тус аймагт дээрх нэр дэвшигчид яригдахтай зэрэгцээд зарим залуусыг аймгийн иргэд нэрлэж байх юм.
АПУ-гийн Т.Түвшин, ДААДАА ГРУПП ХХК-ийн Б.Дашцэрэн нарын шинэ залуучуудын нэр нутгийнхны дундаас сонсогдох боллоо.
Эдгээр залуус хэн бэ? Бүгд л нутгийн уугуул. Алдар суут хүмүүний үр удам аж. Б.Дашцэрэн бизнесийн салбарт хэний ч дэмжлэг туслалцаагүйгээр ёстой л бор зүрхээрээ, алдаа оноотой хослуулан амжилтад хүрсэн залуу. Түүний хүч хөдөлмөр, мэдлэг чадвар, хичээл зүтгэлийн дүнд ДААДАА групп Монгол Улсын дунд түвшний аж ахуй нэгжийн тоонд зүй ёсоор бат зогсож чадсан байна.
Түүнийг нутгийн түмэн олон Монголын Хүүхдийн байгууллага /МХБ/-ын гэдгээр сайн мэднэ. Тэрээр 2018 онд Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшиж байсан залуу сэхээтэн. Иймээс төрөлх Завхан нутгийнхан нь түүнд найдлага тавьдаг нь АРДЫН ЭЛЧ үндэсний санал асуулгаар хамгийн өндөр санал авсных биз ээ.
Энэ мэт залуус төрд хэрэгтэй, бас үгүйлэгдэж байна. Цаг өөрчлөгдөж нам харж сонгодоггүй, мөнгө харж санал өгдөг үе өнгөрч шударга ёс, сахилга батыг л ард түмэн бид хүсэж байна. Үүнийг залуус л хийж чадна гэдэгт итгэж байна.
Б.Шүрэнцэцэг
Төр.мн

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал

aimguud heterhii zoon hyn amtai uchraas aimg byrees neg l hyn garah estoi !!!!
Yahaaraa hodooniihon bygd shahuu hotod irj suuchihaad barag mongoliin byh hyn am Ulaanbaatart ,,tegeed aimguudaas olon hyn tord irj suugaad baidag um be??? yamrach toonii harizaa baihgui…
Aimag bolgonoos 1 hyn, busad ni Ulaanbaataraas songogdoj baih heregtei baina shyydee !!!!!!!!!!!
Зөв нийтлэл бичсэн байна Дээрх зураг бүхий гишүүд одоо болиоо АН-д өгсөн мөнгөө эртхэн буцааж авцгаа. Эрдэнэ ван чинь эвгүй байдалд ороод байгаа ш дээ.