Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ирээдүйн Монгол төрийн бус байгууллагаас хамтран 06 сард “БИДНИЙ БАЯНЗҮРХ” хүүхдийн гар зургийн уралдааныг дүүргийн 6-18 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан бөгөөд уралдаанд 127-р сургуулийн 3б ангийн сурагч Х.Энэрлэн “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” бүтээлээр “ГРАН ПРИ” шагнал хүртэж Өргөмжлөл, БНСУ-д болох хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд оролцох эрхийн бичгээр шагнуулсан билээ. Тэгвэл Х.Энэрлэн маань Ирээдүйн Монгол ТББ ын авъяаслаг сурагчдын хамт 09 сарын 27-29 ний өдрүүдэд Сөүл хотын төв Галерейд уран зургийн үзэсгэлэнгээ гарган амжилттай оролцов.
Баянзүрх дүүргийн нийт 40 орчим бяцхан хүүхдүүдийн дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл, уран илэрхийллийг үзэж сонирхохоор олон зочид төлөөлөгч нар ирж сонирхсоноос гадна хүүхдүүд маань Солонгос орон, соёлтой танилцаж цаашид ихийг хийж бүтээх хүсэл зорилго өвөртлөн эх орондоо ирлээ.
Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа Ирээдүйн Монгол ТББ ын тэргүүн Б.Золзаяаг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ дүүргийг хөгжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан нийгэмд чиглэсэн, иргэдээ дэмжсэн байнгын үйл ажиллагаа явуулж буйг үнэлэн ДИТХ-ын “Өргөмжлөл”гардууллаа.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
