Налайх-Чойрын 20.9 км автозамын ажлын явцын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.
-Налайх-Чойрын автозамын бүтээн байгуулалтын ажлын явц хэр явж байна вэ?
-Миний хувьд энэ жилийн онцлог төслөөр Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлийн төслийг нэрлэмээр байна. 2019 оны дөрөвдүгээр сард эхэлсэн ч энэ ондоо багтаан замын хөдөлгөөнийг нээх амбицтайгаар ажиллаж байгаа. Төслийн гүйцэтгэлийн шатанд замын ажлыг үндсэн дөрвөн компани, туслах гурван компани хийж хэрэгжүүлж, 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна. Товчхондоо төслийн гүйцэтгэл чамлахааргүй үр дүнтэй явна. Энэ зам маань ашиглалтанд орсоноор зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй зүүн бүсийн, Чойр, Замын-Үүдийн ачаа тээвэр, ложистик, Тэрэлжийн аялал жуулчлал бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх тэдгээрийг дагасан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх улс орны хэмжээний ач холбогдолтой төсөл гэж харж байна.
Миний бие төслийн удирдагчийн хувьд технологийн горим мөрдүүлэх, явцын хяналтыг тогтмол хийж, шаардлагатай нөхцөлд хотын удирдлагыг төлөөлж байгаагийн хувьд холбогдох эрх бүхий албан тушаалтантай хамтран шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна.
Налайх-Чойрын 20.9 км автозамын хувьд Монгол улс дахь “нэгдүгээр зэрэглэл”-ийн гэх хоёр дахь зам гэдгээрээ онцлог.
Иргэдийн санал хүсэлтийн дагуу гурван км тутамд U-turn буюу буцаж эргэх хэсгийг байршуулж өгсөн. Ингэснээр иргэдийн хувьд төв замаас туслах замууд руу саадгүй зорчих боломжтой болсон. Автозамын хувьд дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг орчин үеийн хот хоорондын замын шаардлагыг бүрэн хангасан гэж хэлж болно.
Мөн хот хоорондын замын тулгамдсан асуудлын нэг болох хариулагагүй малд зориулсан тусгай гарц, тунелыг шийдэж өгсөн. Ингэснээр малаас шалтгаалсан зам тээврийн осол буурах юм.
-Энэ төслийг гүйцэтгэх хэрэгжүүлэх шаардлага байгаагүй гэх хандлага бас байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Налайхын замд Улаанбаатар – Чойр, Замын-Үүд, Тэрэлжийн чиглэл рүү өдөртөө тогтмол 15-18 мянган авто машин, нийтийн тээвэр зорчдог. Үүгээр хүнд даацын болон том оврын авто машин ихээр зорчино, хоёрхон эгнээтэй, 60 жилийн насжилттай, эвдрэл гэмтэл их үүссэн учраас түгжрэл ихээр үүсч, зам тээврийн осол их гардаг байсныг та бид мэднэ. Тодруулбал, Сүүлийн 5-10 жилийн статистик тоон үзүүлэлтээс харахад Налайхын замд жилдээ 15-18 хүн зам тээврийн ослоор нас барж, 100 гаруй хүн хүнд болон хөнгөн бэртдэг гэсэн баримт бий. Тиймээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр яаралтай шинээр барих бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх зайлшгүй шаардлага үүссэн учраас энэ төсөл эхлээд явж байна.
-Иргэдийн дунд хамгийн их санаа зовж буй зүйл бол замын чанар. Нэг жилийн настай зам тавигдах вий гэсэн хардлага, шүүмжлэл иргэдийн дунд байна?
-Засгийн газар, Нийслэлийн түвшинд энэ бүтээн байгуулалтанд маш их анхаарч ажиллаж байгаа. MNS стандарт, шаардлага, технологийн хяналтыг бүх түвшинд хийж байна. Тухайлбал Засгийн газар, Нийслэлийн түвшинд горим мөрдүүлэх инженерийн баг, гүйцэтгэлийн түвшинд Монгол болон БНХАУ-ын зөвлөх инженерүүд хамтран энэ төсөл дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшил, Монгол, БНХАУ-ын инженерүүд энэ төсөл дээр ажиллаж байгаа учраас иргэдийн санаа зовоод байгаа шиг гүйцэтгэгч компани нь чанаргүй зам тавина гэх боломжгүй юм.
Сүүлийн үед цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан хүндрэлтэй асуудлууд гарч байна. Тухайлбал шөнөдөө замынхаа хучлага хийх ёстой боловч хүйтэрсэн учраас орой зургаан цагаас хойш бүх ажлыг зогсоож, өдөртөө нэмэх градустай болсоны дараа технологийн горим алдахгүйгээр хийгээд явж байгаа. Замын зузааны хувьд 15 см-аар цементээр бэхжүүлсэн суурь, нэмж 15 см-аар буталсан чулуун суурь зэрэг яг горимын дагуу хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 30 см суурин дээрээ 6 см асфальт дэвсээд байна. Нэмээд 4 см өнгөт асфальт тавигдана. Иргэдийн ойлголтоор замын чанарыг зузаанаар ярих юм бол нийт 40 см –н зузаантай болно гэсэн үг. Тиймээс Налайх-Чойрын зам насжилт өндөртэй байх болно.
-Далангийн ажил нь хэр явагдаж байна вэ?
-Далангийн ажил замын чанар стандартад их нөлөөлдөг. Далангийн ажлын нягтруулалт, чийгшил хэдэн хувьтай байгаа зэрэг технологийн горим дээр тогтмол хяналтаа тавьж байгаа. Далангийн нягтруулалтын хувьд 97, 98 хувиас доош нь байх юм бол хүлээж авдаггүй.
-Замын эхний ээлжийн хөдөлгөөнөө хэзээ нээх вэ?
-Эхний ээлжийн замын хөдөлгөөнөө энэ сарын 29 гэхэд нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ямартай ч удахгүй иргэд маань нийтийн тээврээрээ чанартай зам дээр шороо тоосгүй зорчих болно.




Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
