Япон Улсын Токио хотноо болсон “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын форум”-д 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, монголд хөрөнгө оруулах боломж, хамтран ажиллах талаар зөвлөлдөв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол, Японы парламентын бүлэг, Монгол Улсын Японы улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI), Японы Газрын тос, байгалийн хий, металлын асуудал эрхлэх байгууллага (JOGMEC), Япон, Монголын Эдийн засгийн хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус форумд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулж, ахисан түвшний түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцоллоо. Тэрбээр “Япон Улс эрчим хүчний салбарт маш их тусламж үзүүлснийг Монголын ард түмэн мэднэ. Харин одоо хөгжлийнхөө харилцааг шинэ шатанд гаргаж, харилцан ашигтай төслүүд хэрэгжүүлье. Уул уурхайн нөөцөд суурилж, Японы өндөр технологиор эцсийн бүтээгдэхүүн хийх чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Бид гуйж явах биш, харилцан ашигтай төслүүд дээр хамтрах цаг нь болсон. Тухайлбал, нүүрс боловсруулах, газрын ховор элемент, ашигт малтмалын чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өндөр технологийг нэвтрүүлснээр нэмүү өртөг шингээж, хөгжих боломжтой гэж харж байна” гэв. “Эрдэнэс Монгол” ХХК тус форумд нүүрс боловсруулах, зэс хайлуулах болон мөнгөний төслүүдээ танилцуулсан бөгөөд зэсийн хайгуулаас эхлээд хамтарч ажиллах боломжтой гэсэн саналыг илтгэлдээ дурдсан.
Хөрөнгө оруулагчдын зүгээс монголыг сонирхож байгаагаа илэрхийлээд, тогтвортой, таатай хөрөнгө оруулалтын орчин хамгийн чухал гэдгийг тодотгож байв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хувьд ч хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулах боломж үргэлж нээлттэй байна гэдгийг форумын индэр дээрээс онцлон дурдсан юм.
Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоогоод 47 жил болж буй. Энэ цагаас хойш хоёр улсын харилцаа жил бүр ахиж, шинэ түвшинд гарсаар ирсэн. Энэ хугацаанд хоёр улсын гадаад харилцаа 600 сая орчим ам.доллар болжээ. Хэдийгээр гадаад худалдааны тэнцэл харилцан адилгүй, Япон улсаас Монголын талд импортлох бараа бүтээгдэхүүний тоо бага боловч эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. Хоёр улсын гадаад худалдааны дийлэнхийг мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, эсгийн урлал, хөнгөн цагаан тусгай зориулалтын машин, механизм, төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд Монгол Улс малын гаралтай түүхий эд, хөнгөн цагаан зэрэг цөөн тооны бүтээгдэхүүн экспортолдог байна.
Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын форумд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Монгол, Японы парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
Япон Улсын ЗГХЭГ-ын дарга Олимп хариуцсан сайд Хашимото Сейкотой уулзав
Японы нийслэл Токио хотноо хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл Зуны олимпийн 32 дахь наадам 2020 онд болно. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү Монголын дугуйн холбооны ерөнхийлөгчийн хувиар Япон Улсын ЗГХЭГ-ын Тусгай үүрэг гүйцэтгэгч сайд /Токиогийн олимд 2020, Төрийн жендэрийн эрх тэгш байдал, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан сайд/, хатагтай Хашимото Сейкотой уулзаж, олимпийн наадмын талаар ярилцаж, хоёр орны мэргэжлийн дугуйн спортын тамирчдыг хамтран бэлтгэл хангах тухайд санал солилцсон юм. Цаашид хоёр орны тамирчид өвөлдөө японд, зуны улиралд монголд бэлтгэл хангах нь харилцан туршлага судалж, илүү амжилт гаргах ирээдүйтэйг хатагтай Хашимото Сейко дурдаад, спортын салбарт хамтрах нь бүхий л хамтын ажиллагааны эхлэл гэдгийг тодотгосон. Өнөөдрийн байдлаар Япон Улсад дугуйн спортын мэргэжлийн 180 тамирчин байдаг бөгөөд олимпод 96 тамирчин оролцохоор бэлтгэл хангаж буй аж. Уулзалтын үеэр мөн монголд олон улсын стандартад нийцсэн дугуйн цогцолбор төв барих ажлыг шат дараатай хэрэгжүүлэх боломжийг хөндөж ярилцсан байна.
Эх сурвалж. erdenesmongol.mn

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
