Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем бий болгох санаачилга 2010 оноос эхлэн яригдсан. Монгол Улс энэ санаачилгыг анх гаргасан орны хувьд бүс нутагт хэрэгжүүлэхийн төлөөх хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Тухайлбал, 2018 онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн 4 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо уг санаачилгын хүрээнд бодит төсөл хэрэгжүүлэх санал гаргаж, үүнийг бүс нутгийн удирдагчид дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны төслийн шугамаар Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн систем бий болгох судалгааны ажил хийгдэж дууссан бөгөөд энэ дагуу төслийн хөрөнгө оруулалт, хил дамнасан эрчим хүчний худалдаа хийх чиглэлд бодит алхам хийх үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК бүс нутгийн үндэсний томоохон компаниудтай хамтран ажиллах бодлого баримтлан ажиллаж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр /2019.09.03/ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ОХУ-ын “Россети” ХК-ийн Ерөнхий захирал Павел Ливинский нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны гол чиглэл нь бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэж, Засгийн газрын бодлого, удирдамжийг хэрэгжүүлэн ажиллах юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд цаашид БНХАУ, БНСУ болон Япон улсын компаниудтай энэ чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Боловсруулсан Д.Доржмаа
Эх сурвалж. erdenesmongol.mn

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
