Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 2016 болон 2017 оны үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийж, өнөөдөр /2019.06.18/ дүгнэлтээ танилцууллаа. Уг дүгнэлтэд дурдсанаар, Монгол Улсын стратегийн орд газруудыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилготой “Эрдэнэс Монгол” ХХК 2016-2018 онд 41 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс хөндлөнгийн үнэлгээ хийсэнд олзуурхаж байна. Хөндлөнгийн үнэлгээ учир гарсан дүгнэлтэд санал нийлэх, нийлэхгүй зүйл байна. “Эрдэнэс Монгол” ХХК стратегийн орд газруудыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх ёстой боловч өнөөдрийг хүртэл Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайн ашиглалтын 3 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Засгийн газраас баримталж буй стратегийн орд газруудыг “Эрдэнэс Монгол” ХХК-д төвлөрүүлэх бодлогын хүрээнд он гарснаар Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт Салхит болон Багануурын ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлээд байна. Цаашид дээрх ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд ажиллана. “Эрдэнэс Монгол” компани уул уурхайгаас гадна түүнийг дагасан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж байна” гэлээ.
Үүний дараа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд иргэний нийгмийн байгууллага болон олон улсын шинжээчдэд компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулав.
Эх сурвалж. erdenesmongol.mn

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
