Нийслэлийн ЗДТГ-ын санаачилгаар “Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой” шуудангийн маркийг танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан 2019 оны маркийн сэдвийн төлөвлөгөөний дагуу 1053 дахь маркийг ийнхүү танилцуулж, шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлэхдээ “Монгол Улс 1924 онд анхны маркаа гаргаж байсан түүхтэй. Марк гэдэг тусгаар тогтносон улсын билэгдэл юм. Нийслэлийн 380 жилийн түүхт ойн арга хэмжээг тохиолдуулан тав дахь маркаа танилцуулж байгаад баяртай байна. Түүхт 380 жилийн ойг тэмдэглэж өнгөрөхөөс илүүтэйгээр түүхийн өв соёлоо сэргээх, хойч үедээ хадгалан үлдээсэн бүтээлч ажлуудыг хийхээр бид зорьж байна. Шуудангийн марк нь зөвхөн төлбөрийн баталгаа болох төдийгүй улс орны түүхэн хөгжлийн баримт, соёлын өв, урлагийн бүтээл, байгаль, ан амьтан, ёс заншил сурталчлах хэрэгсэл, үзэсгэлэн болон музейн ховор үзмэр, марк сонирхон цуглуулагчдын цуглуулгын үнэт зүйлс, бизнес арилжааны чухал төрөл зүйлийн үүргийг гүйцэтгэдэг.
Улаанбаатар хотын хувьд өмнө нь 1974, 1984, 1999, 2014 онуудад тус тус дөрвөн удаа марк хэвлүүлж байсан бол та бид гүйлгээнд гаргахаар нээлтэнд нь оролцож байгаа “Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой”-д зориулан гаргаж байгаа 3 ширхэг хэлхээ маркийн хувьд тав дахь удаагаа шинээр гаргаж байгаа марк юм. Шинэ марканд Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойн лого болох ҮЛ ТАСРАХ, ӨНӨД ҮРГЭЛЖЛЭХИЙН БЭЛГЭДЭЛ ӨЛЗИЙ ХЭЭНД СУУРИЛУУЛЖ, Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын өөрөө тодорсон гэх СОЁМБО үсгийн тэгийг баримтлан, нийслэлийн шавыг анх тавьсан тэртээх 1639 он, дунд нь “УЛААНБААТАР” төгсгөлд нь 2019 он гэж бичсэн логог байршуулснаараа онцлог юм” гэв.
Шинээр гүйлгээнд гарч буй гурван хэлхээ маркны зургийн тухайд “Москвагийн гэрэл зурагчин 1874 онд “Өргөө” хотын гэрэл зургийг анх буулгасан байдаг. Түүний авсан нийслэл хотын анхны зураг, Бөмбөгөр ногоон театр болон Социалист Монгол орныг төлөөлсөн хийгээд өнөөдрийн Монгол орныг харуулсан гэрэл зургуудыг шинэ марканд багтаасан” хэмээн Улаанбаатар хотын музейн захирал С.Цацрал тайлбарлалаа.
Шинэ марк танилцуулах нээлтийн үеэр Монгол маркийн музейд хадгалуулах анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж тамгалах ёслол хийж, хүрэлцэн ирсэн зочдод марк, дугтуйн дээжээс бэлэглэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
