Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Хурлын дарга Э.Ганбатын санаачлагаар “АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”–ийн хүрээнд хүнсний хаягдал тос ашиглан дулаан гаргах шинэлэг технологи буюу “Флинт био зуух “ төслийг БНСУ-ын КОЙКА, KTL, Flint” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.
Хоол унд хийх эсвэл байгууламжийг халаахын тулд түүхий нүүрс эсвэл мод шатаахад гардаг хорт утаа, газ нь агаарын бохирдол болон олон төрлийн өвчин үүсгэх үндэс болдог бөгөөд үүнээс болж дэлхий дахинаа жилд 4.3 сая хүн эдгээр түлшний золиос болон үхдэг гэсэн тооцоо гарчээ.
Харин энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр
- Амьтан, ургамлын гаралтай хүнсний хаягдал тос
- Амьтан, ургамлын гаралтай тосыг шууд шатаах технологи
- Нүүрс, сайжруулсан түлш, мод зэрэг түлшийг ашигладаггүй ба хорт утаа ялгаруулахгүйгээр ахуйн хэрэгцээнд хоол цай хийх, байгууламжийг халаах боломжтой.
Флинт био зуух нь хүнсний хаягдал тос буюу амьтан, ургамлын гаралтай тосыг түлш болгон ашиглан дулаан гаргаж авдаг.
Нүүрс, сайжруулсан түлш, мод бусад шатаагч түлш хэрэглэхгүйгээр хоол унд хийж, гэр орон сууц, байгууламж зэргийг халааж дулааны асуудлаа бүрэн шийдэх боломж бүхий дэвшилтэт технологиор Монгол улсын нутаг цаг уур, зан заншилд нийцүүлэн бүтээсэн зуух юм.
“ЦАГТ 420-600 ГРАММ ХАЯГДАЛ ТОС ЗАРЦУУЛНА”
Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат “Зуух нь түлшээ буюу хаягдал тосоо хийх 13 литрийн багтаамжтай тусгай савтай. Энэ нь хамгийн багадаа 20 цаг ажиллах хүчин чадалтай гэсэн үг. Цагт 420-600 грамм хаягдал тос зарцуулна.
Галлах процессод ямар нэг шүдэнз, цаас мод зэрэг шаардагдахгүй. Хаягдал тосоо эхлээд тогоор халааж, дараа нь асаах товчлуур дарахад халаалтын зарчмаар зуух маань өөрөө ажиллана. Ингэхдээ сард дээд тал нь 5,000 төгрөгийн тог зарцуулна.
Мөн хэр их хэмжээний хүчдэлээр тосоо халаахаа тохируулж болно. Хаягдал тосыг Тохижилт үйлчилгээний компаниуд ресторан, зоогийн газруудын хогийг авахдаа хамт аваад бааз дээрээ буулгасны дараа бид очоод авчихна.
Бидэнд ямар ч зардал гаргахгүйгээр хаягдал тосыг дахин боловсруулж дулаан суух боломж бий болж байна. Илч нь маш сайн бөгөөд ямар ч хаягдал гарахгүй” гэв.
“Флинт био зуух” нь энгийн нэг халаалт, дулааны төхөөрөмж биш юм. Ахуйн нөхцөлд эрчим хүч бага хэрэглэн хоол, цайгаа хийх боломжтой мөн бидний хүрээлэн буй орчин, амьдрах нөхцөлийг таатай, тухтай байдлаар шийдсэн хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан төдийгүй хамгийн их санаа зовоож буй агаарын бохирдлын АСУУДЛЫН ШИЙДЭЛ болж өгсөн шинэ технологи юм.
Цэвэрхэн, аюулгүй, эдийн засгийн үр ашигтай байгальд ээлтэй технологийг Флинт компаны инженерүүдийн ур ухаанаа шингээн бүтээсэн “Флинт врап”-ийн онцгой шийдэл юм.
Бүтээгдэхүүний онцлог:
- Хялбар, хурдан шатдаг
- Био түлшийг дахин хэрэглэдэг
- Өндөр температурт шатдаг
- Дэлбэрэх аюул маш бага
- Түүхий нүүрс, сайжруулсан түлш шаардахгүй
- Энгийн бүтэцтэй
- Сэнс ажиллуулахад цахилгаан эрчим хүч бага шаарддаг
- Тоос тортог бага үүсгэдэг
- Ашиглах боломжтой түлш
Флинт био зуух нь хүнсний бүх төрлийн хаягдал (амьтан, ургамал) тосыг түлш болгон ашигладаг.
- Хүнсний хаягдал тосны төрөл
- Наранцэцэг, шар буурцаг, дал модны тос болон хүнсний бусад бүх төрлийн ургамлын тос
- Хонь, үхэр, гахай, зэрэг бүх амьтны гаралтай өөх, тосыг шахаж гаргасан тос.
Бид өөрсдийгөө болон, ирээдүй болсон үр хүүхдийнхээ амь нас, аюулгүй амьдралын төлөө цэвэрхэн, аюулгүй, эрчим хүч бага хэрэглэдэг, дулаахан халаалтын аргыг сонгож хэрэглэх нь нэн чухал.
ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:







Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ter hayagdal tos n amar oldohuu?