Нийслэл хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд түүхч, судлаач, эрдэмтэн зохиолчдын хамт очиж хүндэтгэл үзүүллээ. Учир нь Сарьдагийн хийд бол Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байснаас гадна Улаанбаатар хотын буурал түүхийн шаргал хуудсын салшгүй нэгэн хэсэг болсон түүхийн үнэт өв юм.
1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулснаар эдүгээгийн нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй. Тийнхүү Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Их, Бага Монголын уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд нийслэлийн шавыг анхлан тавьснаас хойш хоёр дахь нүүдлээ хийж, Хэнтийн нурууны Сарьдаг өндөр уулсын дунд буурь сэлгэн нутаглаж, улмаар Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд Төгсбаясгалант Номын их хүрээгээ тэнд байгуулсныг түүхч судлаачид малтлага судалгаагаар нотолжээ. Сарьдагийн хийдийн тууринаас Өндөр гэгээний бүтээсэн Язгуурын таван бурхнаас эхлээд XIII зууны Монголын төдийгүй бүс нутгийн соёл, улс төр, худалдааны томоохон төв байсныг гэрчлэх хосгүй олдворууд илэрснийг Сарьдагийн хийдийн малтлагыг санаачлагч, төслийн удирдагч, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун доктор танилцуулгынхаа эхэнд онцолсон.
XVII зуунд монголчууд тоосго, ваар, хадаас, төмөр утсыг өөрсдөө хийдэг байжээ
Нийслэл хот түүхэндээ 30 шахам удаа нүүдэл суудал хийж байсны дотор томоохон хот байгуулсан нь гагц энэ газар боловч харамсалтай нь 32 жилийн турш бүтээн байгуулсан Номын их хүрээ 2 жилийн дараа шатаагдсан аж. 300 гаруй жилийн өмнө аглаг тайгад шатаж устсанаас хойш хүний гар хүрээгүй энэхүү хийдийн туурийг малтан судлах ажилд зургаан жилийн өмнө Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид сэтгэл зүрхээрээ нэгдэн шамдаж орсон бөгөөд 2015 оноос нийслэлийн зүгээс хөрөнгө санхүүгээр дэмжиж иржээ.
Төвд хийцээр байгуулсан хотын цагаан хэрмэн дээр суварга босгосон байдалтай ул мөр олдсон бөгөөд суваргыг шинжилж үзэхэд Эрдэнэзуу хийдийн цагаан суваргуудтай ижил төстэй байж. Өдгөө илэрсэн цогцолборт есөн барилга, гурван суварга, чулуун хэрэм байгаа нь тогтоогджээ. Есөн барилгын заримыг нь тусгайлан зассан өндөр чулуун довжоон дээр барьсан байна. Сүм бүр өндөр довжооноос үүд рүүгээ хоёр талаараа буусан шаттай, дундаа том цогчин дугантай, түүнийгээ тойрсон барилга байгууламж бүхий хот байсныг илтгэх олдворууд илэрчээ. Малтлага эхлүүлсэн Цогчин дуганы баруун хойд хэсэг нь тусгайлан зассан довжоон дээр байрлах бөгөөд 7 тасалгаатай байсан нь тогтоогдсон байна. XVII зуунд монголчууд шавар зуурч керамик урлал хийхийн зэрэгцээ тоосго, ваар, хадаас, төмөр утсыг өөрсдөө хийдэг байсан нь олон эд өлгийн зүйлс, олдвороор нотлогджээ.

“Цогчин дуганы гол шүтээн нь 7.4 метр өндөртэй бурхан байсан гэдгээс үзэхэд XVII зууны Евро Азийн бүс нутагт Монголын бурхан шашны урлал ямар түвшинд хөгжсөнийг илэрхийлнэ. Түүнчлэн сүм хийдийн төлөвлөлт, зохион байгуулалт, ус зайлуулах байгууламж, чулуун шал, барилгын дээврийг ваараар битүүлж, вааран дээрээ янз бүрийн чимэглэл хийсэн керамик урлалын олдворууд зэргээс харахад монголчуудын хот байгуулалтын хөгжил тогтолцоо ямар гайхамшигтай байсныг илтгэдэг. Эндээс олдсон Язгуурын бурхдын дээлийн хээг томруулдаг шилээр харахад алтарч гялалздаг юм. Энэ бол Өндөр гэгээн керамик урлалын ямар том төлөөлөл байсныг илэрхийлнэ. XVII зуунд ийм хэмжээний бүтээн байгуулалт хийсэн түүх Казахстанаас Солонгос хүртэлх энэ өргөн уудам бүс нутагт байхгүй гэдгийг түүхч, судлаачийн хувьд баттай хэлнэ” хэмээн С.Чулуун доктор хэллээ. Тиймээс цаашид нийслэлийн зүгээс илүүтэй анхаарал хандуулж, Улаанбаатар хотынхоо үүсэл хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой энэхүү дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх бүрэн боломжтой гэдгийг тэрбээр нийслэлийн удирдлагуудад уламжилсан юм.
С.Амарсайхан: Сарьдагийн хийдийн чиглэлд түүхийн аялал жуулчлалын маршрут гаргаж хөгжүүлнэ
Европт XV зуунд хэрэглэж байсан нарны цаг, Орост хэрэглэж байсан буу, Балба, Моголын эзэнт улсад хэрэглэж байсан худалдааны зоос, Мин улсад хэрэглэж байсан гангар шаазан гэх мэт олдворууд илэрсэн нь тэр үеийн Монгол Улсын нийслэл хот даян дэлхийтэй өргөн харилцаатай байсныг илтгэж буй.

Сарьдагийн хийдийн тууринд хүндэтгэл үзүүлэх үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн үүсэл хөгжлийн түүхийг хадгалсан энэхүү дурсгалт газарт нийслэлийн удирдлагууд анх удаагаа ирж хүндэтгэл үзүүллээ. Өндөр гэгээний уран бүтээлийн ордон буюу номын абшиг шингэсэн энэ л газарт нийслэл хот маань хөгжлийн оргил нэгэн үеэ өнгөрүүлсэн байна. Сарьдагийн хийдийн малтлага судалгааны үр дүнд 4000 орчим эд өлгийн зүйлс илрүүлсний дотор монголчууд тэр үед Европ, Азийн орнуудтай харилцаж байсныг гэрчлэх дурсгалууд хүртэл олдсон. Түүнчлэн XVII зуунд монголчууд 32 төрлийн монгол хадаас хийдэг, өөрсдөө шавар зуурч, керамик урлал хийдэг байснаас харахад өвөг дээдсийнхээ мутрын ур, мэлмийн ураар өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж явна. Хагийн хар нуураас 40-өөд км-т орших Сарьдагийн хийдийн түүхэн дурсгалт газрыг хойч үеийнхэнд сурталчлан таниулах, түүхийн аялал жуулчлалын маршрут гаргах зэргээр цаашид нийслэл хотын зүгээс илүү анхаарч, харж хамгаалах асуудлыг шийднэ. Нийслэлийн 380 жилийн ойг бид бүтээлч байдлаар тэмдэглэхийг зорьсон. Тэр дундаа соёлын өвөө хадгалах, хамгаалах, сурталчлан таниулах, сэргээн засварлах чиглэлээр томоохон ажлууд хийж байгаа” хэмээн онцоллоо.
Ш.Анхмаа: Нийслэлийн төсөвт 100 орчим сая төгрөг төсөвлөж, малтлагын ажлыг илүү өргөн хүрээтэй хийх боломж олгосон

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой тохиож буйтай холбогдуулан нийслэлийн удирдлагууд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, гурван том сарьдаг уулын дунд орших Сарьдагийн хийдийн тууринаа хүндэтгэл үзүүлэхээр ирлээ. Энд Өндөр гэгээн нийт уран бүтээлийнхээ 80 шахам хувийг урлан бүтээсний зэрэгцээ 30 гаруй жилийн турш олон сүм хийд байгуулсан дурсгалт газар гэдгээрээ онцлогтой. 2013 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хийдийн туурийн малтлага судалгааны ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн төсөвт 100 орчим сая төгрөг төсөвлөж, малтлагын ажлыг илүү өргөн цар хүрээтэй хийх боломж нөхцөлөөр хангаж өгсөн. Нийслэлийн 380 жилийн ойн босгон дээр малтлагын явцад илрүүлсэн түүхийн ховор үнэт үзмэрүүдээр Монголын Үндэсний музейд “Сарьдагийн хийд” үзэсгэлэнг нээсэн нь иргэд, олон нийтэд өв соёлоо таниулан сурталчлахад чухал ач холбогдолтой юм. Цаашид бид нийслэл хотынхоо үүх түүх, өв соёлыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлах чиглэлээр олон ажил хийнэ” хэмээв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
