Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийн хүрээнд хөрсний бохирдлын эсрэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлж, хаягдал ялгадсын төвлөрсөн бус менежментийг иргэд, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан бэхжүүлэх замаар иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн бүлэгтэй хамтран тус хорооны 43 дугаар гудамжийг жишиг гудамж болгон тохижуулж, 20 өрхөд нэвчилтгүй суурин нүхтэй ариун цэврийн байгууламж барьж өглөө.
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг, Дүүрэг хөгжлийн төвийн дарга А.Түмэннасан, төлөөлөгч М.Мэндбаяр болон албаны бусад хүмүүс ажлын явцтай танилцсан юм.
Дашрамд, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 01 сарын 08-ны А/01 захирамжаар Гэр бүлийн амьжиргааг дэмжих, хүүхдийн эрх хамгаалал, оролцоо нөлөөллийн ажлыг эрчимжүүлжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан байдаг бөгөөд давхардсан тоогоор 10700 гаруй хүүхдүүдэд хүрч ажиллан, 23000 орчим иргэдийг хамруулан олон нийтийн үйл ажиллагаа явуулсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
