“Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, анхаарах зарим асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд болж байна. Хуралдааны эхэнд сонсголд оролцогчид болоод сонсголын дэг зэргийг сонсгол даргалагч, НИТХ-ын дарга Р.Дагва танилцууллаа.

Олон нийтийн нээлттэй сонсголыг нээж хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Сонсголд оролцож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, сайжруулсан түлшний хэрэглээг хэвшүүлэхийн тулд айл өрхүүдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж буй нийслэлийн 90 гаруй агентлагийн 3000 гаруй ажилтан алба хаагч, нийслэлийн зургаан дүүргийн хэсэг хороодын ажилчид гээд бид хүчээ нэгтгэн ажиллаж байна. Цаашид бидэнд анхаарах олон асуудал байсаар байна. Үндэсний хэмжээнд гамшиг болоод буй утааны эсрэг энд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэгчлэн олон нийтийн нээлттэй сонсголыг анх удаа зохион байгуулж байгаа нь эрдэнэт хүний амь нас дахин эрсдэхгүй байх утааны эсрэг явуулж буй том гарц гаргалгаа болж байна. Та бүхний өнөөдрийн хэлэлцүүлэгт өндөр амжилт хүсье” хэмээв.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан энэхүү нээлттэй сонсголд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Мөн шинжээч судлаач Б.Авирмэд, Б.Дөлгөөн, Б.Энхбаатар, Ү.Амарбат нар сайжруулсан түлшний талаар олон талаас нь судалгаа, дүн шинжилгээ хийсэн бүтээлээрээ илтгэл тавьж байна. Нээлттэй хэлэлцүүлэг иргэдийн санал хүсэлтээр өнөөдөр 15 цаг хүрэл үргэлжилнэ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
