Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо энэ сарын 08-нд буюу маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд хийх гэж байна. Уран бүтээлийн шинэ санаа, шинэлэг шийдлүүдээрээ Монголын рок, поп хөгжмийн ертөнцөд ямагт тэсрэлт хийдэг түүнийг “Тэнгэр шиг бай” тоглолтоороо нийгэмд юуг хэлэх гэсэн юм бол, басхүү ямар сюрпризүүдийг бэлтгэв хэмээн үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа нь эргэлзээгүй юм. Ер бусын их эрч хүчээрээ урлагийн тайзыг эзэгнэж, үзэгчдийг сэтгэл хөдлөлөө ч барьж чадахгүйд хүргэж чаддаг дуучин Т.Ариунаа тоглолтоо төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын алдартай бүтээлийн нэрээр нэрлэсэн нь ч санамсаргүй хэрэг биш биз ээ. Тэрбээр Төрийн соёрхолт яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгээр хийсэн шинэ уран бүтээлээ ч энэ удаад үзэгчдэд анх удаа толилуулах гэж байна. Тайзыг дуу, хөгжим, бүжгийн цогц нэгдэл болгон хувиргаж чаддаг дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэхдээ дууг нь дагаж дуулдаггүй, хамтдаа бүжиглэдэггүй хүн ховор. Учир нь тэрбээр ичимхий нэгнийг тайзан дээр гарч ирээд хамт дуултал нь, эрчүүдийг зангиагаа тайлж шидээд бүжгийн талбайд гарч иртэл нь, бүсгүйчүүдийг хайрын дуунд уяртал нь догдлуулж чаддаг “увидастай” уран бүтээлч юм. Тиймээс залуус аа, дуучин Т.Ариунаатай хамт нэгэн үдшийг дуулж, бүжиглэж өнгөрүүлээрэй. Түүний тоглолтыг тайзны яг дэргэдээс үзэж, дуртай дуунуудаа даган дуулж, бас бүжиглэх орчныг зохион байгуулагчид нь залуус та нартаа зориулан бэлтгэсэн гэнэ шүү. “Буянт-Ухаа”-д Т.Ариунаатай хамт бут авахад ганцхан хоног үлдлээ.
Д.Энх

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
