Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх талаар санал солилцож байгаагаараа чухал ач холбогдолтой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтлоо.
Агаарын бохирдлыг бууруулах “Сайн түлш”-ний хэрэглээ, хяналт зохицуулалтын талаар нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан илтгэл тавилаа. Мөн Стандартын тухай ерөнхий ойлголтын талаар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож мөрдүүлэх, хэвшүүлэх шаардлага сэдвээр нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нар оролцож илтгэл тавьж, санал дүгнэлт дэвшүүлсэн юм.
Зөвлөгөөнд оролцогчид илтгэл болон ажиллах нөхцөл, хүндрэлийн талаар үг хэлж, тодорхой санал гаргаж байлаа. Тодруулбал, хэсгийн ахлагч нарын зүгээс цалингийн доод хэмжээгээр цалинждаг, ээлжийн амралтгүй ажилладаг талаараа дурдаад тодорхой урамшуулал авч, цалинг нэмж өгөхийг хүссэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц “Та бүхний хэлсэн санал санаачлагыг ажил хэрэг болгож ажиллана. Хотын удирдлагуудын зүгээс нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нарыг бүх талаар дэмжиж ажиллана” гэлээ.

Зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад болон дүүргүүдийн Засаг дарга, хэсгийн ахлагч нарт “Нэг хот-нэг стандарт” зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өглөө. Ирэх 2020 онд хотын стандарт, техник, зохицуулалтын баримт бичгийн эмхэтгэлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож хэрэгжилтэнд хяналт тавих, аж ахуйн нэгж байгууллага үйлчилгээний газруудын орчны тохижилт, эрүүл ахуйн стандарт шаардлагыг мөрдүүлэх, хяналтыг сайжруулах, стандартын талаар мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллах ёстой гэлээ. Түүнчлэн “Нэг хот-нэг стандарт” болзолт уралдаан зохион байгуулж шилдэг 20 хороо, шилдэг 50 хэсгийн ахлагч нарыг шалгаруулж индексийн урамшуулал олгох, олон улсын стандартын талаар гадаадын хөгжилтэй орнуудад сургалтад хамруулах, стандартыг сайн мөрдүүлсэн дүүрэг хороог орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
