Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстан улсад өнгөрсөн сарын 11-нд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Уг гэрээнд “Эрдэнэс алт ресурс” ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, “Сымбат инжиниринг” ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд ашиглуулахаар болсныг Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурьдаж байсан юм.
Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байгаа юм. Ингэж цэвэршүүлж байгаа алтны боловсруулалт, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр байхаас гадна дотоодоо олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байгаа юм. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны 2 дугаар сард зөвлөмж гаргасны дагуу стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулаад байна. Өөрөөр хэлбэл алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл монголчуудын хэлдгээр гарааны зурхайд иржээ.
Олон жилийн турш Алт хөтөлбөр хэмээн ярьж хэрэгжүүлж ирсэн ч цэвэршүүлэх үйлдвэртэй болоогүй л байгаа манай улсын хувьд уг үйлдвэр эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдлын ач холбогдолтой. Тухайлбал, Монгол улсын эрдэнэсийн санг арвижуулах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтворжуулахад чухал үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл гадаадын улс орнуудад алт, мөнгө цэвэршүүлж, боловсруулж, тээвэрлэж, даатгуулж байгаа зардлыг цогцоор нь хэмнэх, улсын эдийн засгийн аюулгүй байдлын хангах зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны 2 дугаар сард зөвлөмж гаргасны дагуу стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулаад байна. Өөрөөр хэлбэл, алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл монголчуудын хэлдгээр гарааны зурхайд иржээ. Стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулсан алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 оны гуравдугаар сард анх зурсан байдаг. Үйлдвэрийг Казахстан–Монголын хамтын ажиллагааны хүрээнд улсынхаа нийслэлд барьж байгуулах нь зүйтэй юмаа гэсэн саналыг төрийн тэргүүн дэмжсэнээр дээрх санамж бичгийг Эрдэнэс Монгол компани нөгөө талтай үзэглэж байжээ. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн Боловсруулах үйлдвэрийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулаад байна.
Монгол Улс урьд өмнө Алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулж байсан удаагүй учраас туршлага хомс. Тиймээс өнгөт металлургийн салбарын хамгийн сүүлийн үеийн, инновацийн технологи болох “Үнэт металл цэвэршүүлэх инновацийн технологи”-ийн патент эзэмшигч “Даниель М” ХХК алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулаад байгаа. Тус компанийн хувьд олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй, Казахстан улсын “Тау Кен Алтын” улсын алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж, барьж, ашиглалтад оруулсан туршлагатай аж.
Засгийн газрын хэвлэлийн мэдээнд өгүүлсэн манай улсад ашиглагдах алт цэвэршүүлэх арга нь мөнгийг вакумд нэрэх технологи, үнэт металл цэвэршүүлэх электрохимийн технологи зэрэг цогц технологи ашигладаг бөгөөд уг арга нь 10-90 хувийн алтны агууламжтай үндсэн болон шороон ордын түүхий эдийг боловсруулж, үйлдвэрийн процессийг богино хугацаанд, бага өртгөөр эцсийн бүтээгдэхүүн гаргаж авдгаараа бусад технологиос ялгардаг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Одоогоор Швейцар улсын Argor – Herous, Япон улсын Тонако, ОХУ-ын ЭЗЦОМ, Австрали, Итали зэрэг дэлхийн тэргүүлэгч үнэт металл боловсруулах үйлдвэрүүд дээрх технологийг үйлдвэрт амжилттай нэвтрүүлэн ашиглаж байна. Алт цэвэршүүлэх үйлдвэрийг дотооддоо байгуулж ашиглалтад оруулснаар Монгол Улсын газрын хэвлий доорх алт, мөнгө, үнэт металлыг өөрсдөө боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн алтан болон мөнгөн гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, ялтас зэрэг цэвэршүүлсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж эхлэх юм. Үйлдвэрийг барьж байгуулахад 81,9 сая ам доллар шаардлагатай хэмээн ТЭЗҮ-д тусгаад байгаа бол 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.
Эх сурвалж: eagle.mn

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
