Монгол Улсад атар газар эзэмшиж газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын хурлын үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 11-р сарын 21- ны өдрийн 212 дугаар зарлигаар Төв аймгийн Атарын сангийн аж ахуйн дарга, ахмад ажилтан Сүрэнжавын Тамжидыг “Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан” цолоор шагнасан бол “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 12, “Алтан гадас одон”-оор 48, “Хөдөлмөрийн Хүндэт медаль”-иар 22, “Атарчдын алдар медаль”-иар 200, аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар олон арван тариаланч, ногоочид шагнагдлаа.
Мөн жаран жилд нийт ургацаараа тэргүүлж “Шилдэгийн шилдэг”-ээр шалгарсан сумдыг алдаршуулан шагнасан юм. Үүнд:
– Жаран жилд нийт хураан авсан “Үр тарианы ургац”-аар Цээл сум, Жаргалан сум, Угтаалцайдам сумд шалгарсан бөгөөд Цээл сум үр тарианы үйлдвэрлэлийн 20,6%, Жаргалант 20,0%, Угтаалцайдам сум 14,4%-ийг буюу нийт 2,8 сая тонн үр тариа үйлдвэрлэсэн амжилт гаргажээ.
– Жаран жилд нийт хураан авсан “Төмсний ургац”-аар тэргүүлсэн Жаргалант сум, Борнуур сум, Сүмбэр сум шалгарсан бөгөөд Жаргалант сум нийт 628 мянган тонн буюу 34%, Борнуур сум 479,3 мянган тонн буюу 26%, Сүмбэр сум 208,2 мянган тонн буюу 11,3% төмсийг тус тус үйлдвэрлэсэн амжилт гаргажээ.
– Жаран жилд нийт хураан авсан “Хүнсний ногооны ургац”-аар Борнуур, Батсүмбэр, Жаргалант сум тэргүүлсэн бөгөөд Борнуур сум нийт 203,3 мянган тонн буюу 31%, Батсүмбэр сум 157,9 мянган тонн буюу 24%, Жаргалант сум 58,9 мянган тонн буюу 10% хүнсний ногоо тус тус үйлдвэрлэсэн амжилт гаргажээ.
– Жаран жилд нийт хураан авсан “Тэжээлийн ургамлын ургац”-аар Батсүмбэр сум, Борнуур сум, Аргалант сумд тэргүүлсэн бөгөөд Батсүмбэр сум нийт 457,1 мянган тонн буюу 18%, Борнуур сум 359,6 мянган тонн буюу 14 %, Аргалант сум 301 мянган тонн буюу 12% тэжээлийн ургамал тус тус үйлдвэрлэсэн амжилт гаргасан байна.
Манай аймаг улсын хэмжээний үр тарианы 22.9 хувь, төмсний 55.2 хувь, хүнсний ногооны 15.9 хувь, малын тэжээлийн 36.5 хувийг дангаараа үйлдвэрлэхийн зэрэгцээ 60 жилийн түүхэнд буюу 2019 онд 104,9 мянган тонн төмс үйлдвэрлэсэн амжилтаар улсдаа тэргүүллээ.
2019 онд үр тарианы хураан авсан нийт ургацаар Эрдэнэсант сум /үр тариа12472 га-д тариалж, 21078 тн/, төмсний нийт ургацаар Жаргалант сум /төмс 5660 га-д тариалж 73450 тн/, хүнсний ногооны нийт ургацаар Борнуур сум /хүнсний ногоо 365 га-д тариалж, 6028 тонн/,тэжээлийн ургамлын нийт ургацаар Баянчандмань /тэжээлийн ургамал 1650 га-д тариалж, 9900 тн/ сумд тус тус тэргүүлсэн амжилт гаргажээ.
Энэ онд үр тарианы нэгжийн ургацаар Баянцогт, Борнуур, Угтаалцайдам, Сэргэлэн сумд тэргүүлсэн бөгөөд Баянцогт сум буудай 7000 га-аас 12395 тн буюу нэгжээс 18.5 центнер, Борнуур сум төмс 836 га-аас 14272 тн буюу нэгжээс 170 центнер, Угтаалцайдам сум хүнсний ногоо 74,7 га-аас 1743,2 тн буюу нэгжээс 233,4 центнер, Сэргэлэн сум тэжээлийн ургамал 206 га-аас 1493 тн буюу нэгжээс 72,5 центнер ургац тус тус хураан авсан амжилт гаргалаа.
Төв аймаг 2019 онд 104,9 мянган тонн төмс үйлдвэрлэсэн амжилтаар улсдаа тэргүүллээ
2019 оны 11-р сарын 25 өдөр, 09 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
