2019.11.23-24-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 514 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 396-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 3 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж бэртсэн байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8
- Зорчигч хэлбэрээр -3 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 21 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2019.11.23-ны өдрийн 00:30 цагийн орчимд Дундговь аймаг Дэлгэрцогт сум 2-р баг /Төгсийн хонхор/ гэх газар “Сумын төвөөс урагш 5 км/ асфальтан замд Beiben маркийн ачааны автомашин Hyundai Avante маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 46 настай, эрэгтэй Г нас барсан.
2019.11.23-ны өдрийн 01:10 цагийн орчимд Өмнөговь аймаг Гурвантэс сумын 3-р баг “Жигдэний даац” гэх газар /Сумын төвөөс баруун хойшоо 60 км/ шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, зорчигч 56 настай, эрэгтэй Б нас барсан
2019.11.23-ны өдрийн 11:10 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум Хайрхан багийн нутаг “Ухаа худаг” уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох чиглэлийн асфальтан замын хажууд 30-35 орчим насны эрэгтэй хүн нас барсан хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна
Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, орон нутагт мотоциклтой унаж хөдөлгөөнд оролцохгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
