Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч Баасан гаригийн орой Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод байрлах сайжуулсан түлшний борлуулалтын цэгүүдээр орж түлшний нөөц, түгээлт, нийлүүлэлт хэрхэн хийгдэж байгааг шалган үүрэг чиглэл өгч ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд байрлах 139-р цэгийн борлуулагч Ө.Бат-Эрдэнэ “Таван толгой түлш” компаниас өдөрт найман тонн нийлүүлэгдэж байна. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийн өдөрт авах түлшний хэрэгцээ нэмэгдэж байна. Манай цэгээр өдөрт 1600 гаруй хүн үйлчлүүлдэг. Тиймээс 8-10 тонн түлш нийлүүлэх шаардлагатай байна. Харин түлшний чанарын тал дээр иргэд их ам сайтай байгаа” хэмээсэн юм.
Хотын Захирагчийн дараагийн орсон цэг бол Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах Х.Ц.05-р цэг. Тус цэгт сайжруулсан түлшний нийлүүлэлт хангалтгүй, иргэд бухимдалтай байгаа талаар борлуулагч Х.Ариунтуяа хэлсэн юм. Энэ үеэр “Таван толгой түлш” компаний тус дүүрэг дэх сайжруулсан түлшний түгээлт хариуцсан менежер Ц.Замбалгаравыг хийж буй ажлаа сайжруулан Х.Ц.05-р цэгт түлшний түгээлт, нийлүүлтийг яаралтай олгож ажиллах үүргийг өгөв.

Дүүргийн 23-р хороонд байрлах дундын 04 дүгээр цэгт 17 савлагч өдөрт 26 тонн сайжруулсан түлшийг савлан ажиллаж борлуулалтын арван цэгт түгээлтийг хийдэг байна. Борлуулагч О.Зоригтсүх ”Түлшний нийлүүлэт сайн хийгдэж байгаа ч түгээлт хийх машин дутмаг байдаг. Энэ тал дээр анхаарч өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зарим борлуулалтын газарт түлшний түгээлт муу байна. Сайжруулсан түлшний тээвэрлэлт хариуцсан компаниуд шаардлага хангахгүй байгаа бол дариухан арга хэмжээ авч ажилла, мөн түлшний нийлүүлэлтэн дээр онцгой анхаарал хандуулж, борлуулалтын цэг тус бүртэй байнга харилцаа холбоотой ажиллаж бай” хэмээх үүргийг холбогдох албаны хүмүүст өглөө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
