Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-ны өдөр Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д олгож, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж эхэлсэн. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амнуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог уг ордоос технологийн дээж авахаар “Асгаткент” ХХК-ийн 16 ажилтан зургаан техниктэй ажиллаж байгаа бол тус компанийн туслан гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах албаныхан ажиллаж буй. Төлөвлөгөөнд тусгасны дагуу хоёр амыг нээх ёстой бол өнөөдрийн байдлаар эхний 1А хэвтээ амыг бүрэн нээж, 1-р хэвтээ ам руу 40 метр орчим нэвтрэлтийг хийгээд байгаа ба далд уурхайн уг амыг нээх нэвтрэлтийн ажил үргэлжилж байна. Уурхайн амнуудыг нээж технологийн дээж авах, малталтуудыг сэргээх ажил “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулж байгаа бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас элемент тодорхойлогч багажны техникийн туслалцаа авч, УУХҮЯ, АМГТГ, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн аврах ангитай хамтран ажиллаж байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
