Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд галлагааны улирал ид эхэлсэн аравдугаар сартай харьцуулахад угаарын дуудлага эрс багассан байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй нэг дуудлага НОБГ-т бүртгэгджээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Гэр хорооллын айл өрхүүд нэг үеэ бодвол сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сураад байна. Одоо угаарын хийн хордлого гэхээсээ илүү сайжруулсан шахмал түлшний борлуулалт түгээлт, хэрэглээ болон түүхийн нүүрсний хяналт шалгалтад түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна. Агаарын бохирдлын үзүүлэлтийн хувьд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр өмнөх онуудаас 50 хувь буурсан гэдэг мэдээлэл бий. НОБГ, НЦГ, НЭМГ-ууд 24 цагаар ээлжлэн бүрэлдэхүүн гаргаж, шахмал түлштэй холбоотой асуудлаарх дуудлагад хариу өгч, заавар зөвлөмж, тусламж үзүүлж байна. Цаашид шахмал түлшний борлуулалтыг эрчимжүүлэх, захиалга нийлүүлэлтэд онцгой анхаарч, үйлдвэрийн бүх шугамуудыг доголдолгүй ажиллуулж цэгүүдэд түлш тасалдахгүй байх чиглэлд үүрэг болгож ажиллаж байна” хэмээв. Мөн энэ үеэр утаа мэдрэгчийг гэр хорооллын 167 мянган өрхөд арванхоёрдугаар сард багтаан үнэгүй олгохоор ажиллаж байна гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шижир-Оргил “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2 иргэн түүхий нүүрсэн хэрэглэж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө ирсэн. Энэ дагуу хяналт шалгалтын ажлыг явуулахад иргэн, аж ахуйн нэгж түүхий нүүрс түлээгүй болохыг тогтоосон. Харин шалган нэвтрүүлэх товчоодоор түүхий нүүрс тээвэрлэх, нэвтрүүлэхэд хяналт тавихад Налайхаас 12 тонн нүүрс тээвэрлэж явсныг илрүүлсэн” гэлээ.
Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM2.5 тоосонцор 20 хувь, PM10 тоосонцор 30 хувь багассан гэдгийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл хэлсэн.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
