Өнөө цагт харилцагчид аль болох тав тухтай, найрсаг орчинд шуурхай үйлчилгээ авахыг илүүд үзэх болсон. Үүнийг дагаад бизнесийн ертөнцөд шинэ өрсөлдөөн бий болж, зах зээлийн эрэлт тэр чигтээ өөрчлөгдөөд буй билээ.

ХААН Банк энэхүү хурдтай өөрчлөлтөд хөл нийлүүлж, банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү ойртуулж, шуурхай, хүртээмжтэй үзүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд орон даяар байрлах бүх тооцооны төвүүдийн үйлчилгээний танхимын зай талбайг 20-30 хувиар нэмэгдүүлж, илүү саруулхан болгон харилцагчид ая тухтай, чанартай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэн нэгдсэн стандарт тохижилттой болгох ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж буй. Улаанбаатар хотын хувьд нийт 87 байршилд ХААН Банкны тооцооны төв байдгаас нэгдсэн стандарт тохижилттой болгох ажлыг бүрэн хийж дуусгаад буй төдийгүй харилцагчдын хүсэлт, хэрэгцээ шаардлагын дагуу 30 тооцооны төвийн байршилд өөрчлөлт оруулаад байна. Мөн энэ жил хотын төвд шинээр зургаан тооцооны төв нээгээд байна.

Шинэ тооцооны төвийн нэр, хаяг байршил:
• МУИС тооцооны төв (Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу 2-р байр 1-р давхар)
• Улаанбаатар галлериа төвлөрсөн тооцооны төв (Сүхбаатар дүүрэг 8-хороо, “Галлериа Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхар)
• Бөхийн өргөө тооцооны төв (Баянзүрх дүүрэг 6-р хороо, 13-р хороолол, 13373-8В байр)
• Залуучуудын өргөн чөлөө тооцооны төв (Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Наранпоинт худалдаа үйлчилгээний төв)
• Сэлбэ тооцооны төв (Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Нар-Урт ХХК байр)
• Баянгол тооцооны төв (Баянгол дүүрэг 4-р хороо, “УБ Платинум” оффисын 1 давхар)

Мөн нэгдсэн стандарт тохижилтын хүрээнд харилцагч ХААН Банкны үйлчилгээний танхимд ороход л хаанаас, ямар үйлчилгээ авах нь ойлгомжтой харагдахаас гадна хүлээлгийн танхим болон уулзалтын өрөөг тусад нь шийдэж өгснөөрөө онцлог юм. Харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүднээс зээл болон шаардлагатай бусад үйлчилгээ авахад нь зориулсан тусгай бүхээг бүхий тохижилтыг нэвтрүүлээд байна. Түүнчлэн харилцагчтай илүү ойр байж, шуурхай үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор тооцооны төвийн захирлын өрөөг үйлчилгээний танхимтай зэрэгцээ байрлуулсныг мөн онцлууштай.

ХААН Банк зөвхөн үйлчилгээний заал танхимыг шинэчлэн тохижуулаад зогсохгүй харилцагчдад үзүүлэх үйлчилгээний чанар, стандартыг илүү сайжруулахаар шат дараатайгаар шинэлэг ажлууд нэвтрүүлж буйг та бүхэн анзаарсан байх. Тухайлбал, тооцооны төв бүр Харилцагчийн зөвлөх ажилтантай болсон төдийгүй харилцагчдыг угтаж, чиглүүлэх, цахим бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэж хэвшихэд нь зааж сургах, туслах үүргийг тэд хүлээж буй юм. Өнгөрсөн хугацаанд ХААН Банкны зүгээс харилцагчдын хүлээлгийн хугацааг багасгах зорилгоор салбар, тооцооны төвүүд дэх бэлэн болон бэлэн бус гүйлгээг төрөлжүүлэн, есөн тооцооны төвд энэ ажлыг туршилтаар хийж буй нь амжилттай үргэлжилж байна. Мөн цахим шинэчлэлийн хүрээнд бүх тооцооны төвийн гүйлгээ зааланд таблетууд байршуулсан бөгөөд харилцагч өөртөө карт захиалах, интернэт банк үйлчилгээнд бүртгүүлэх, данс нээх, бэлэн бус гүйлгээ хийх боломжийг бүрдүүлээд байна.
Монгол Улсын нийт өрхийн 70 орчим хувь буюу 2.4 сая харилцагчид 550 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг найдвартай, тогтвортой, шуурхай хүргэдэг ХААН Банкны хамт олон энэхүү шинэчлэлийг орон нутаг дахь салбар, тооцооны төвүүдэд энэ оны эхнээс нэвтрүүлсэн бол ирэх хоёр жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Бид зогсолтгүй бүтээсээр…

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
