Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр тухайн оны онцлох ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэхүү шалгаруулалтанд 17 дахь удаагаа шилдгээр, мөн “Энтрепренер 2019” шалгаруулалтын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнээр хоёр дахь удаагаа шалгарч байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олон улс, эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн 2020 оныг амжилт дүүрэн угтаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлд түүхэндээ хамгийн өндөр хөрөнгө оруулалт хийлээ. 2019 он үйлдвэрийн хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн жил байв. Техник технологио боловсронгуй болгоход нийт 448 тэрбум төгрөгийг зориулж уурхайчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажлыг хийж хэрэгжүүллээ.
Энэ онд хүдэр боловсруулалтын хэмжээг хамгийн өндөрт хүргэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 37 сая.тн хүдэр олборлож, 32 сая.тн хүдэр боловсруулж байна. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн дэх үйлдвэрлэлийн хамгийн дээд үзүүлэлт болж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улсын үйлдвэрийн газар болсон анхны жилдээ эдийн засгийн өндөр үзүүлэлттэй ажиллаж, улс, орон нутгийн төсөвт анх удаа хамгийн өндөр буюу 930 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэв. Энэ нь 900 хүүхдийн багтаамжтай 130 сургууль, 150 хүүхдийн багтаамжтай 30 цэцэрлэг байгуулахад хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгийг төсөвт бүрдүүлсэн байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон 1 хоногт 5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн буюу 1608.5 тонн зэсийн баяжмал, 13.9 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж байна. Улс орон нутгийн төсөв нэг хоногт 2.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байна. 2019 оны эхний 11 сарын байдлаар 1 их наяд 800 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн буюу 540 орчим тонн зэсийн баяжмал, 4758.8 тонн молибдены баяжмал үйлдвэрлэлээ.
Ажилчдынхаа нийгмийн хөгжилд жилд нийт зардлын 7 орчим хувийг төлөвлөн зарцуулж байна. 2017 онд 59.3 тэрбум төгрөг, 2018 онд 98.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд 104.9 тэрбум төгрөг зарцуулаад байна. 2019 онд ажилтнуудын цалинг 20 хувиар нэмлээ. Мөн анхан шатны удирдах ажилтны манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор “Манлайлагч мастерын нэмэгдэл цалинг” шинээр бий болгож 40 мастерт сар бүр 600 мянгаас 1 сая төгрөгийн нэмэлт цалин олгодог болов. Тэргүүлэх зэрэгтэй мэргэшсэн ажилчны нэмэгдэл олгож эхэллээ. Ажилтан бүртээ орон сууц худалдан авахад олгодог байсан 8 сая төгрөгийг нэмж 12.0 сая төгрөг буюу 50 хувиар нэмэгдүүлж, ажилчдын халуун хоолоор үйлчлэх зардлыг 49.3 хувиар нэмэгдүүллээ.
Фото. Б.Баттөгс

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
