Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Хүйтний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна. БНХАУ-д бүртгэгдсэн уушигны хатгаа өвчин дэгдсэн энэ үед Монгол Улсад орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Онцгой комиссын хуралдаанд ийм чухал асуудлыг оруулж ирэхгүй, холбогдох байгууллагууд яагаад ямар ч мэдээлэл өгөхгүй байна вэ? Энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байна” хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газраас асууж тодрууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Томуугийн дэгдэлт өнгөрсөн долоо хоногийн байдалтай харьцуулахад буурсан. Одоогийн байдлаар 1363 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Баянгол, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ачаалал ихтэй бусад эмнэлэг хэвийн ажиллаж байна. Томуу, томуу төст өвчин их гарах болсонтой холбогдуулан дүүрэг хороодын өрхийн болон хүүхдийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа” гэв. БНХАУ-д дэгдээд буй шинэ төрлийн хатгааны талаарх мэдээлэл манай улсад бүртгэгдээгүй байгаа мөн талаар хэллээ.
Хотын Захирагч С.Амарсайхан иргэдэд томуу, томуу төст өвчний үед хэрхэн эмчлэх талаарх зөвлөмж зөвлөгөөг хүргэхээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгалаа.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
