Өнөөдөр Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ хамтран барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд БХБЯ-ны Төрийн нарын бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын дэд захирал бөгөөд ерөнхий менежер Б.Энхболд болон барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхэд экспертээр ажилладаг 200 гаруй эксперт оролцож байна.
Хурал өнөөдөр 15 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулахад гардаг хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх асуудлуудын талаар болон холбогдох хууль, норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж, зураг төслийн чанарыг сайжруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БХБЯ, БХТ, МХЕГазар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд болон төлөөлөл оролцон илтгэл хэлэлцүүлж, экспертүүдийн зөвлөмжийг сонсч санал бодлоо солилцож байна.
“Барилгын чанар аюулгүй байдал нь барилгын зураг, материал, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалдаг”
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дарга Ц.Амарсанаа:
Өнөөдөр барилгын салбарт зураг төсөл, магадлал хийх мэргэжлийн түвшинд хараат бусаар дүгнэлт гаргах мэргэшсэн зөвлөх, инженерүүд буюу экспертүүдийн зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр 2019 онд гаргасан ололт амжилт, алдаа оноогоо дүгнэж энэ ондоо хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэх юм. Барилгын чанар аюулгүй байдал гэдэг бол барилгын зураг, материал, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалдаг. Барилгын зураг зөв төлөвлөлттэй, зөв шийдэлтэй, эдийн засгийн хэмнэлт гаргасан, техникийн шинэ шийдлүүдийг агуулсан байх шаардлагатай бөгөөд үүнийг хөндлөнгийн экспертүүдээр шалгуулснаар баталгаажих юм. 2019 он барилгын салбарт ээлтэй он байлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнө нь байгаагүй олон бүтээн байгуулалтыг хийлээ. 2348 зураг төсөлд магадлалын нэгдсэн ерөнхий дүгнэлт гарсан нь барилгын салбар идэвхитэй байгааг харуулж байна. Зураг зурагдаж байна гэдэг нь барилга сүндэрлэн босно гэсэн үг. Бид ч үүн дээр ихээхэн анхаарал хандуулж чанар стандартын шаардлага хангасан аюулгүй барилга барих зорилт тавин ажиллаж байна.
“БХТ-өөс экспертүүдийг чадавхижуулах, норм журам, шаардлагыг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллаж байна”
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд:
Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертүүдийн зөвлөгөөн яг одоо үргэлжилж байна. 2020 оны 01 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд гурван дэд салбарын хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулсан. Зөвлөгөөнд нийт 194 эксперт оролцож байна. Эдгээр экспертүүд 51 чиглэлээр зураг төслийг магадлан баталгаажуулдаг. 2019 онд 2400 зураг төсөлд магадлалын үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан байна. Барилга хөгжлийн төвөөс экспертүүдийг чадавхижуулах, норм журам, шаардлагыг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Барилга байгууллагын нормчлолын сангаас тухайн жилд хийх ажлын саналыг авдаг. Энэ зөвлөгөөний үеэр барилгын салбарын аль норм дүрэм, стандартыг эрэмбэлж, шинэчлэх вэ, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс дагуу нутгууд цэвдэг ихтэй газруудад баригдах барилгуудын стандартыг илүү нарийвчилж ажиллах зэрэг тулгамдаж буй олон асуудлыг ярилцах юм.
“Барилгын норм, нормативыг чөлөөтэй хэрэглэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх боломж бүрдсэн”
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Норм нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг:
Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын салбарын норм, дүрэм нь 1960 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн. 1999 онд барилгын салбарын норм нормативын ерөнхий тогтолцоог баталж, 2009 онд Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан. Тэгвэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 21-нд Норм нормативын баримт бичгийн тогтолцоог дахин шинэчлэн батлуулсан. Энэ тогтолцоонд техникийн зохицуулалт гэдэг ухагдахуун орж ирсэн. Уг зохицуулалтаар барилга байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг тусгасан байгаа. Техникийн зохицуулалт гэдэг заалт орж ирснээр гадаад орны барилгын норм, нормативыг чөлөөтэй хэрэглэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх боломж бүрдсэн. Мөн Засгийн газрын 107 дугаар тогтоолоор гадаадын норм дүрмийг бүртгэх, хэрэгжүүлэх журмыг мөн шинэчлэн баталсан. Тухайн аж ахуй нэгж нь шинэ техник технологийг барилгадаа нэвтрүүлэх тохиолдолд шууд бүртгүүлж хэрэглээд явах бололцоотой болсон гэсэн үг юм.
МХЕГ-ын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Ш.Уранчимэг
МХЕГ-т 2019 онд нийтдээ 10899 гомдол санал ирсэн. Үүнээс 12 хувь нь барилгын зураг төслийн шийдэлтэй холбоотой байна. Үүний 9,2 хувь нь барилгын зураг төсөлд тусгагдаагүй гэсэн зөрчил, 25,9 хувь нь хууль тогтоомж, норм дүрмийн зөрчилтэй, 27,8 хувь нь зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, 16,2 хувь нь өөрчлөлтийн зураг төсөлгүй гэх мэт зөрчлүүд бүртгэгдсэн. Бид дэд бүтцийн салбарын 26 хууль, 420 гаруй норм, дүрэм, 670 гаруй стандартыг барилгын салбарт мөрдүүлж ажилладаг. Энэ норм дүрэм, хууль тогтоомжийн дагуу зураг төсөл боловсрууагдсан байх ёстой бөгөөд шаардлага хангаагүй зураг төслийг Зөрчлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил хянан шалгах тухай хуулийн дагуу хариуцлага тооцож ажилладаг. Барилгын зураг төслийг норм журмын дагуу, стандартын шаардлага хангасан зураг төслийг анхнаас нь хийх нь хамгийн чухал байна.
















“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна
Шинэ клип: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
Өнөөдөр цагаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
