Тээврийн цагдаагийн албанаас Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын ачаалал, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 6610,6м хайс, 16м бетон хаалт, 60ш тумба шаардлагатай байгаа тухай хүсэлтийг ХЕМ-т ирүүлсний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд болох Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний Удирдлагын төв, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газруудын удирдлага, албан хаагчдыг цуглуулан тулгамдаж буй асуудлын хүрээнд хуралдлаа.
Сар шинийн баярын өдрүүдэд хотын захруу ачаалал нэмэгдэж зам тээврийн осол аваар, эгнээ хааж машинаа тавих гээд олон асуудал үүсдэг бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эгнээ тусгаарлах 3107м хайс хашлагыг түр хугацаагаар байрлуулах, 2953м орчим хайс хашлагыг байнгын байрлуулах хэрэгцээ үүсээд байгаа боловч УБЗЗАГ-т нөөц байхгүй байгаа юм.
Хурлаар эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа түр хугацаагаар байрлуулах 3107м хайс хашлагыг хэрхэн бүрдүүлэх тухай ТЦА-наас гаргасан судалгаан дээр нарийвчлан хэлэлцэж баярын өдрүүдэд хөдөлгөөний ачаалал буурдаг цэгүүдээс шилжүүлэн суурилуулах шийдвэрийг гаргалаа.
Цаашид жил бүр тогтмол үүсдэг уг асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилгоор Сүхбаатарын талбайд онцгой нөхцөлд ашигладаг зөөврийн хашлагатай ижил загварын тээвэрлэхэд хялбар, эдэлгээ сайтай түр байрлуулах зориулалттай 3000м хайсыг бэлтгэн нөөцөлж хомсдлыг богино хугацаанд арилгах ажлыг судлахаар болов.
Сар шинийн баярын өдрүүдээр түр хугацаагаар байрлуулах шаардлагатай 3107м хайсыг байрлуулах цэгүүд:
?БГД 11 дүгээр хороо Хувьсгалчдын гудамж МҮОНТ-ийн зүүн хойд гэрэл дохионоос хойшоо Зурагтын шинэ эцэс хүртэл
?БГД 14 дүгээр хороо Өргөөгийн гудамж “Өргөө” кино театрын уулзвараас хойшоо хойд уулзвар хүртэл
?СХД Өнөрийн гудамж 34-р байрны арын уулзварын зүүн, баруун, хойд талууд
?СХД Үйлдвэрчний эвлэлийн гудамж 21-р хорооллын уулзвараас урагш “Миний дэлгүүр”-ийн гарц хүртэл
?СХД Толгойтын зам, Шөнийн захаас баруун тийш МТ ШТС хүртэл
?СХД Баянхошууны тойргийн уулзвараас урагш 67-р сургууль хүртэл
?СХД Баянхошууны тойргийн уулзвараас зүүн тийш Засварын буудал, спорт заал хүртэл
?СХД 21-р хорооллын уулзвараас Ханын материалын уулзввар хүртэл
?СХД Хувьсгалчдын гудамж Баянхошууны Жанцангийн уулзвараас хойш 76-р сургууль хүртэл
?СХД Хувьсгалчдын гудамж, 11-р хороо “Хөтөл”-ийн уулзварын зүүн болон баруун талд
?ЧД Галданбошигтын гудамж 39 дүгээр сургуулийн зүүн замд

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
