Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.
COVID19 өвчний тархварзүйн онцлог, тандалт хяналтын шаардлагын дагуу хүн амын хөдөлгөөн нэмэгдэж, бөөгнөрөл ихэссэнээс хойш хоёр нууц үеийн хугацаанд буюу дөрвөн долоо хоног өвчлөлийн нөхцөл байдлыг хянах шаардлага үүсч байгаа учир ийнхүү хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлж байна.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоож, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага их дээд сургууль, коллежийг энэ оны 4, 5 дугаар сарын долоо хоног бүрийн Бямба гариг болон гуравдугаар улирлын амралтын долоо хоногийг ашиглаж, сургалтыг нөхөн, багш нарын илүү цагийн хөлсийг олгож ажиллах юм. Дээрх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан теле хичээлийг үргэлжлүүлж, багш нарын 1, 5, 10 дахь жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж шаардагдах зардлыг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.
Хорио цээрийн хугацааг сунгасан ч сурагчдын амралтыг хойшлуулахгүй. Цэцэрлэг, 1-5 дугаар ангийн сурагчид 06 дугаар сарын нэгэнд, ахлах ангийн сурагчид 06 дугаар сарын 08-нд, төгсөх анги, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг 06 дугаар сарын 15-нд багтаан явуулах юм байна.
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30 хүртэл сунгаснаар Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын боомтоор Хятад руу зорчих Монгол иргэд, Хятадаас Монголд ирэх гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон дэглэм хэвээр үргэлжилнэ.
Ачаа, тээвэр, экспорт, импортын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг УОК-ын мэдээлэл, цаг үеийн байдлыг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаар болов.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
