Шинэ коронавирус COVID-19-ийн тархалт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын хилийн боомт дээрх алба, хэлтэс 01.06-наас өндөржүүлсэн байдалд хяналт тандалт, ариутгал халдваргүйтгэлийг хийн ажиллаж байна. 2020.01.06-02.18 хүртэл хугацаанд Буянт-Ухаа боомтоор орох чиглэлд 187 агаарын хөлөг, 26246 зорчигч, авто болон төмөр замын боомтуудаар орох чиглэлд тээврийн хэрэгсэл, 28118 тээврийн хэрэгсэл, 96402 зорчигч хил нэвтрэх үед хяналт тандалт хийж, шинэ коронавирүсийн сэжигтэй 100 тохиолдлыг илрүүлэн, ХӨСҮТ болон орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлжээ. Халдварын сэжигтэй 15 зорчигчийг /БНХАУ болон ОХУ-ын иргэд/ буцаасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн МХЕГ-ын даргын тушаалаар 65 заалт бүхий тусгай горимоор ажиллах төлөвлөгөө гарган Мэргэжлийн хяналтын байгууллага системийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд энэ сарын 13-наас тусгай горимоор ажиллаж байна. Тусгай горимд улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 26 шуурхай штаб, нэгж байгуулагдан 24 цагаар хариуцлагатай жижүүр томилон ажиллаж, бүх албан хаагчийг бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгах татуургын системийн аюулгүй байдлыг хангуулахад анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагуудад анхааруулав. Мөн шашны 229 байгууллагад олон нийтийг хамарсан шашин номын хурал, цуглаан, зан үйл зохион байгуулахгүй байх мэдэгдэл, Цагаан сарын баярт зориулсан реклам, сурталчилгааг даруй зогсоох тухай мэдэгдлийг хэвлэл, мэдээллийн байгуулагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Улсын Онцгой Комиссын хуралдааны тэмдэглэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.02.07-ны өдрийн А/45 тоот тушаалын дагуу БНХАУ-ын өвчлөл бүхий бүс нутгаас тахианы мах, өндөг, тахианы тэжээл импортлохыг хориглож, тушаалын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Улсын хилээр нэвтэрч буй ачаа тээшинд ариутгалыг хийж байгаа бөгөөд 02.13-ны өдрөөс хойш 1475 чингэлэг, 61 вагонд халдваргүйтгэл хийж нэвтрүүлээд байна.
Улсын хэмжээнд нийт 3262, үүнээс худалдаа үйлчилгээний 1347, хоол үйлдвэрлэлийн 396, хүнсний үйлдвэрлэлийн 305, худалдаа эрхлэгч 1214 иргэдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид нийт 64,1 сая төгрөгийн торгууль ногдуулан, зөрчил арилгуулах 104 албан шаардлага өгч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц зөрчил бүхий 15 хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоосон.
Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй 301 нэр төрлийн 83,5 литр, 158,9 кг, 3432 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 45 актаар хурааж орон тооны бус зөвлөлд шилжүүлэн хаяг шогын зөрчил бүхий 48 нэрийн 61.1 сая төгрөгийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татуулж зөрчлийг арилгууллаа.

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан

бэлэн байдлаас гадна нарантуулын хойд хаалганы орчмыг шалгаж цэгцлээчээ тэр хаалгыг нээрэн бүр хаамаар юм тэнд үхсэн нохой, муур, нус, цэр, шээс, баас, хог, угаадас, архичин бүгд байна дэргэд нь 1000 төгрөгөөр шорлог зарж шилэн захын ард гуанз ажиллуулж угаадсаа асгаж хүн ачидаг микро битүү зогсож өдөржин шээж бааж өнжих юм мэргэжлийн хяналт ажиллаачээ баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналт огт үзэгдэхгүй юм
худлаа бэлэн байдал гээд байх юм нарантуулын арын хаалгыг бүр хаагаачээ тэнд орон сууцнууд баригдаад хүн амьдрах гээд байдаг амьдрах арга алгаа
Баянзүрх дүүрэгт мэргэжлийн хяналт байхгүй юм уу огт ажилладаггүй нарантуулаа хаагаачээ тэр хавьд бүр төлөөлгөч суумаар юм аймаар
нарантуул орчимд мэргэжлийн хяналт ажилладаггүй юм уу аймаар тэнд жинхэнэ өвчний үүр байна хойд хаалганы тэнд нв бүүр аймаар ээ бурхан минь нил нус цэр шээс баас