Улсын Онцгой комиссын 2020 оны тавдугаар хуралдаан боллоо. Хурлаар Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, зорчигч, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахтай холбогдуулан хийх зохион байгуулалт, Цагаан сарын баярын өдрүүдээр улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Шинэ коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлж, улс орон даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд холбогдох байгууллагууд ажиллаж байгаа ч Цагаан сарын баярын өдрүүдэд улс орон даяар хууль ёсны амралт үргэлжлэх учир зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэх эрсдлээс урьдчилан сэргийлж дараах арга хэмжээг авлаа.
Улс, хот хоорондын автозам, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг Цагаан сарын битүүний өдрөөс шинийн дөрвөн хүртэл буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны ням гаригийн 08:00 цагаас 27-ны пүрэв гаригийн 08:00 цаг хүртэл түр хаахаар эцэслэн шийдвэрлэлээ. Цагаан сарын баярын үеэр Улаанбаатар хотоос 300.000 гаруй автотээврийн хэрэгслээр 1,2 сая хүн гарч, 50.000 автрмашинтай 200.000 орчим хүн орж ирдэг байна.
Улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг 13 аймгийн Онцгой байдлын албанаас дэмжин саналаа ирүүлсэн бөгөөд орон нутгийн зорчих хөдөлгөөний зохицуулалтаа дотооддоо шийдвэрлэн ажиллах юм. Харин агаарын тээврийн зорчих хөдөлгөөниййг өндөр хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн стандарт шаардлагыг хангуулан хэвийн үргэлжлүүлэх юм.
БНХАУ-д голомттой COVID 19 өвчний тархалт хурдацтай явагдсан шалтгаан нь БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод вирусын халдвар гарах үетэй зэрэгцэн тус хотын 5 сая иргэн, хятад даяар нийт 84 сая хүн Хаврын баярын шилжилт хөдөлгөөн хийсэн нь бүх муж болон бусад улсад вирусын халдвар тархах үндсэн шалтгаан болж тархалтыг 34 хувиар нэмэгдүүлснийг тогтоосон байдаг. Иймд Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй ч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах нь зүитэй гэж үзэн Улсын Онцгой комисс дээрхи шийдвэрийг гаргалаа .



Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
