Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр зогсоосон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодын хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ.
Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өглөөний 07.00 цагийн байдлаар хотоос гарах хөдөлгөөн ачаалалтай байсан бол хот руу орох хөдөлгөөн ачаалал бага байв.
Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодод болон шороон замуудад Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албаны албан хаагчид хяналт тавьж ажилласан бөгөөд энэ хугацаанд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. Мөн зам хаасан нөхцөлд зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байсан талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн газрын албан хаагчид ярьж байлаа. Замын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай 10741 иргэн, 4069 тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн байна.
Хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгддэг учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод зохион байгуулж буй Хяналтын цэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлж ажиллаж байгаа аж. Мөн хөдөлгөөний ачааллаас шалтгаалан дөрвөөс зургаан эгнээ гарцыг нээж, түргэн шуурхай зохицуулалтыг цаг тухайд нь авч ажиллаж байна.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Иргэд эрүүл мэндийн тандалт судалгаанд оролцохдоо цааргалах, дургүйцэх явдал гаргаагүй. Халууныг нь хэмжиж, асуумж бөглөхөд 1-2 минутыг зарцуулж байна. Одоогийн байдлаар хүндрэлтэй асуудал алга” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
