Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг энэ үед Нийслэлийн Засаг дарга “Угаарын хийн хордлогоос сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 тоот захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад холбогдох албаны байгууллагууд энэ талаарх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллаж байна.
Тэгвэл өнөөдөр холбогдох албаныхан Баянзүрх дүүрэгт ажиллах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаж тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Б.Далайцэрэнгийнх “Пийшингээс утаа гараад байна. Ханын пийшингээ хөөлүүлье” гэсэн дуудлагыг “Тавантолгой түлш” ХХК –ийн дуудлагын 70119400 утсанд өгсний дагуу холбогдох мэргэжлийн хүмүүс ирж, пийшинг хөөлөх болон бусад шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллаж байсан юм.

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их байдаг учраас нийслэлээс аян өрнүүлж байгаа. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд маань пийшин, зуухныхаа засвар үйлчилгээг хийж, яндангаа хөөлөн, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд учруулахгүй байхад онцгой анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Одоо дулаарчихлаа гээд анхаарал болгоомжоо сулруулж огт болохгүй” гэдгийг энэ үеэр гэрийн эзэгтэй Ш.Сайнзаяад онцолж хэлэв.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллах багууд хуваарилагдан ажиллаж байна. Багуудад холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудаас гадна дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагчид айлуудаар орж яндан хөөлөх, зуух пийшингээ битүүлэх, зөв галлагааны заавар зөвлөгөөг дагаж ажиллах гээд олон чиглэлд зөвлөмж, мэдээллийг хүргэж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Пийшингийн битүүмжлэл алдагдаж, шавардалт унасан, яндан хөөлөгдөөгүй гэсэн хэд хэдэн шалтгааны улмаас утаа гарсан байна гэдгийг “Тавантолгой түлш” ХХК-ийн холбогдох албаныхан Хотын Захирагчид танилцуулав. Ш.Сайнзаяа “10 гаруй жил ашиглаж байгаа зуух. 25 кг савлагаатай сайжруулсан шахмал түлшийг өдөрт гурав хувааж хэрэглэдэг. Түлшний хувьд ярих юмгүй сайн асдаг. Шаталт удаан байдаг. Утаа, агаарын бохирдол ч энэ жил мэдэгдэхүйц хэмжээнд буурсан” гэдгийг хэлж байлаа.

Хотын Захирагчийн зүгээс Ш.Сайнзаяа болон бусад иргэдээс тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж асуун, санал сэтгэгдэл, хүсэлтийг нь сонсож, “Нийслэлийн утааг бууруулах энэ ажилд иргэн та бүхний оролцоо хамгийн чухал. Төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжиж ажилж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье” гэсэн юм.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
