БНКазУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Онцгой байдлын комиссын хуралдаанаас БНКазУ-ын нийслэл Нур-Султан болон Алматы хотноо энэ 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дараах хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргав:
– Тус хотуудад хорио цээрийн дэглэм тогтоож, ариун цэвэр, халдваржуулалтын эсрэг арга хэмжээ авах,
– Хорио цээрийн бүс тогтоох, түүний орох, гарах гарцыг тодорхойлох,
– Хүн амын болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах,
– Эрүүл мэндийн тусгай байгууллагуудын үйл ажиллагааны тасралтгүй үйл ажиллагааг халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй, хорионд орсон гэсэн 3 чиглэлээр хангах,
– Хүн амын хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс хотыг газар нутгийг бүсүүдэд хуваах. Чингэхдээ хүн амын амьдрах нөхцөл, хүнсний хангамжийг зохион байгуулахад хамгийн тохиромжтой байдлаар хийх,
– Нийтийн тээврийн хөдөлгөөнийг өдрийн цагаар зогсоох буюу хязгаарлах, шөнийн цагаар бүрэн зогсоох,
– Хүнсний болон эмийн худалдааны бусад бараа материалын зах, худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох,
– Нийтийн хоолны газруудын ажлын цагийг хязгаарлах,
– “Нэг цонхны үйлчилгээний” цэгүүдийн ажлын цагийг хязгаарлах,
– Хорио цээрийн бүсийн хүн амын 1 хоногийн хүнсний, эмийн болон бусад нэн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний хэрэгцээний хэмжээг тогтоох,
– Хорио цээрийн бүсийн төвд хүнсний, эмийн болон бусад нэн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний цэгүүдийг тогтоох, чингэхдээ нийтийн тээврийн хөдөлгөөнийг аль болох хязгаарласан байхыг анхаарах,
Мөн БНКазУ-ын Эрүүл мэндийн сайд Е.Биртановын мэдэгдсэнээр өнөөдрөөс эхлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, өндөр настны болон бусад асрамжийн газарт хорио цээрийн дэглэм тогтоож, эмнэлгийн ажилтнаас бусад хүнийг тус байгууллагад нэвтрэхийг хориглосон байна.
Өнөөдрийн байдлаар Казахстанд шинэ коронавирусын халдвар авсан 32 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Алматы хотноо 15, Нур-Султанд 17 хүн илэрсэн байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
