Дэлхий дахинд тархаад буй коронавирусын /Covid-19/ эсрэг арга хэмжээ авч ажиллахад төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий албадад машин, техник хэрэгсэл чухал шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс аюулт өвчний эсрэг ард олныхоо эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй Тээврийн цагдаагийн албаныханд “Nissan Urvan” маркийн автомашиныг өнөөдөр /2020.03.20/ хүлээлгэн өглөө. Тус алба нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн Цагаанхад суурьшлын бүсэд 40 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй Гэрээт цагдаагийн хэлтсийг ажиллуулж буй бөгөөд замын хөдөлгөөний зохицуулалт, хэв журмыг сахиулан, жолооч нарын аюулгүй байдлыг хангаж байна.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Дэлхий дахинд тархаад буй аюулт өвчинтэй тэмцэж, хохирол багатай даван туулахын тулд Монгол Улс бүхий л түвшиндээ хичээн ажиллаж байна. Тэр дундаа эмч сувилагч, цэрэг цагдаагийн алба хаагчид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө амралтгүй зүтгэж буйд талархах ёстой. Манай компанийн хувьд Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг хариуцдаг. Тиймээс нүүрс тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг ханган ажилладаг Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчдаа дэмжиж, энэхүү автомашиныг хүлээлгэн өгч байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хүн амын аюулгүй байдлыг хангах үйлсэд тань амжилт хүсье” гэв. Мөн “Эрдэнэс Монгол” компани Тээврийн цагдаагийн албатай нягт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлдэг хэмээн Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Д.Амарсайхан онцлов. Дашрамд дурдахад, 2019 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 48.5 км замыг асфальтаар хучсан бөгөөд энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 дахин их хэмжээ юм. Мөн зам засвар арчлалтын ажлыг гүйцэтгэсний үр дүнд замд гардаг ослын тоо 15 хувиар буурчээ.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
