Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас орчны бохирдол, ил задгай хаясан хог хаягдлын хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч байгаа билээ.
Тухайлбал, дүүргийн Засаг даргын 2019-2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 28 хорооны 77 байршилд хогийн битүү бункер болон хог ангилан ялгах савыг байршуулж эхэллээ.
Тус ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хог ялган ангилах бункерүүдийг байршуулах ажил 40 хувьтай явж байна. Иймд Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс хог ангилан ялгах бункерүүдийн байршуулах ажлын явцтай танилцаж, битүү бункерүүдийг гэр хороололд, хог ангилан ялгах бункерүүдийг байшин хороололд түргэн шуурхай байршуулж ажиллах үүрэг өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
