Өнөөдөр Улсын Онцгой комисст уурхайчид нэг өдрийн цалингаа хандивлалаа. Тодруулбал “Оюу Толгой” төслийн гүний уурхайн малталт, нэвтрэлтийг гүйцэтгэгч “Даян Контракт Майнинг ХХК” болон туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” ХХК, “Хасу Мегаватт” ХХК-ийн уурхайчин залуус ээлжийн цалин болох 100 сая төгрөг хандивласан юм. Дээрх компаниуд уул уурхайн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа гүний нэвтрэлтийн хамгийн туршлагатай дотоодын компаниуд юм байна.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс 134 сая төгрөг хандивласаныг тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өглөө. “Эрдэнэс Монгол” компанийн дэргэдэх нэгдэлд 13 охин компанийн 2050 уурхайчин ажилладаг байна.
Уурхайчин залуус “Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд талархаж буйгаа уурхайн 1300 метрийн гүнээс илэрхийлж байна. Та бүхний гаргасан шийдвэр бүхний хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллаж байгаа алба хаагчдын цалинд бага ч болов нэмэр болоосой хэмээн уурхайн гүнээс, уурхайчдын сэтгэлээс энэхүү хандивыг өргөж байна” гэсэн байна.
Манай улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт ажиллаж буй уурхайчид халуун гараа сунгаж байгаа явдалд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чин сэтгэлийн талархалыг уламжиллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Уурхайчид Улсын Онцгой комисст цалингаа хандивлалаа
2020 оны 04-р сарын 01 өдөр, 18 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
