Улсын Их Хурлын Тамгын газраас өчигдөр /2020.04.03/ хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа нар оролцов.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийх гэж буйг хэвлэлийн хурлын эхэнд дурдаад дэлхий дахинд, тэр дундаа Монгол Улсад шинэ короновирусийн цар тахал илэрсэн учир УИХ-ын үйл ажиллагаа дэгээрээ явагдах боломжгүй болж шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан мэдээлэл өгч байгааг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 46 дугаар захирамжийн хавсралтаар “Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх түр журам” баталж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагааг түр хугацаанд зохицуулахаар болсныг дурдав.
Дараа нь УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурал нь Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаандаа зохицуулалт хийж байна гээд ирэх даваа гаригт 12.00 цагаас УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулахаар бэлтгэл хангасан. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдана.
2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэж эхэлнэ. Энэ дэгийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Үүний дараа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг цахимаар хуралдуулах дэгийн дагуу зохион байгуулж явуулна гэлээ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар дэлхий дахинд тархаад байгаа шинэ короновирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын үед хэвлэл мэдээллийн ажилтнууд УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх, Төрийн ордонд ажиллах, мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэх харилцааг түр хугацаанд зохицуулах зорилгоор УИХ-ын даргын захирамжаар баталсан журмын гол зохицуулалтаас танилцуулсан юм.
УИХ-ын Тамгын газар хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын хугацаанд сэтгүүлчид ажиллах түр цэгийг Төрийн ордны хоёрдугаар давхрын фойенд байгуулжээ. УИХ-ын чуулган, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаа, хуралдаанаар хэлэлцсэн болон хэлэлцэх асуудал, гаргасан шийдвэрийн талаар тухай бүр д нь түр цэгт хэвлэлийн хурал зохион байгуулж, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэдээллээр хангах бөгөөд УИХ-ын дэд дарга, гишүүд, Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд хэвлэл мэдээлэлд мэдээлэл, ярилцлага өгөхдөө зөвхөн энэ цэгийг ашиглахаар зохицуулжээ.
Хэрэв УИХ-ын гишүүд тухайлсан хэвлэл мэдээллийн байгууллагад албан өрөөндөө ярилцлага өгөх бол Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн удирдлагад урьдчилан мэдэгдсэний дагуу тус хэлтэс болон Төрийн ордны хамгаалалтын алба хамтран зохион байгуулах юм байна.
Мөн зайлшгүй шаардлагаар сэтгүүлчдийг заасан цэгээс бусад байршилд нэвтрүүлэх тохиолдолд үйл явдлын цаг хугацаа, оролцох сэтгүүлчдийн тоог урьдчилан товлож зохион байгуулах, хуралдааны танхимуудад цахимаар явагдах чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны явцыг мэдээлж, сурвалжлах боломж, нөхцөлийг хангах зорилгоор Төрийн ордны нэгдүгээр давхрын сэтгүүлчдэд зориулсан өрөөг хүртээмжтэй ашиглуулах, уг өрөө болон хоёрдугаар давхрын фойенд нэмэлт төхөөрөмж байршуулах зэргээр хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын үед хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Төрийн ордонд ажиллах боломжийг хангах арга хэмжээг Тамгын газар авч хэрэгжүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн хэвлэлийн хуралд оролцох, мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилга авахдаа хязгаарлалтын дэглэм, тусгайлан тогтоосон бүсийн дүрмийг баримталж ажиллахыг хүсээд, журмын хүрээнд хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хэвийн ажиллах боломжоор хангана гэдгээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга илэрхийллээ.
Харин Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа мэдээлэлдээ, УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдааныг цахимаар хэвийн явуулах техникийн бэлтгэлийг бүрэн хангаад байна.
Хуралдааныг цахимаар явуулахтай холбогдуулан шаардлагатай программ хангамжийг боловсруулж, техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан гэдгийг дурдаад энэ талаарх холбогдох мэдээллийг өгсөн юм.
Хэвлэлийн хурлын төгсгөлд нь сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Дашнямтай өдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн и
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралц
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээнд үйлчлэх автобусны хуваарь
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилж
