“Ковид-19” вирусын улмаас дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унаж буй үед Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ үед Засвар механикийн завод хэрхэн ажиллаж буй талаар заводын дарга Б.Баасансүрэнгээс тодрууллаа.
-Эдийн засгийн хямралын эсрэг ЗМЗ юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Үйлдвэрийн газрын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хямралын эсрэг арга хэмжээнд ЗМЗ ихээхэн ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна. Бид энэ хүрээнд 10 төрлийн бүтээгдэхүүн шинээр хийх, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттой ажиллаж байна. Нийт 3,5 орчим тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн хийхээр төлөвлөсөн. Манай хоёр цех тухайн бүтээгдэхүүнийг хийх нарийвчилсан төлөвлөгөө гарган, үйлдвэрлэлийн ажлаа эхэлсэн.
-Бусад цехийн захиалгат нэмэлт бүтээгдэхүүний тухайд…?
-Нийт 50 гаруй нэрийн нэмэлт бүтээгдэхүүний захиалга ирсэн. Эдгээр бүтээгдэхүүний материал түүхий эдийн тооцоо хийж, техник технологийн хувьд алийг нь үйлдвэрлэх боломжтойг судалж, шийднэ. Цаашид нэмэлт бүтээгдэхүүний хэмжээг тодотгон төлөвлөгөөнд тусгана.
-Шинээр үйлдвэрлэх бүтээгдэхүүнүүдийн давуу тал, эдийн засгийн үр ашгийн талаар та юу хэлэх вэ?
-Грат-1400 шахуургын хамгаалах цөн үйлдвэрлэх технологийн шинэчлэл хийж материалын хэмнэлт гаргана. ГЦ-1400 шахуургын хийцийг өөрчлөн, хүйтэн аргаар резинээр хуяглах технологи нэвтрүүлнэ. Ингэснээр цавууны зарцуулалт багасаж, ГЦ хуйлруулагчийн ашиглалтын хугацаа уртасна. Түүнчлэн хар металлыг зоролтоор боловсруулахад гардаг ган зоргодсыг шахаж, дахин хайлуулах төмрийн үүцэнд хольж ашиглана. Одоогоор зоргодсыг төмрийн хаягдал дээр асгадаг. Өнгөт металлын зоргодсоо мөн эргүүлэн ашиглана. Ийнхүү зоргодсыг хоёрдогч түүхий эд болгон ашигласнаар хар металлаас 70, өнгөт металлаас хоёр тонн орчим бүтээгдэхүүн гаргана. Энэ бол бага тоо биш. Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг дээшлүүлж, ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор МПСИ, ММС-1, ММС-2 тээрмийн булант элементийг резинээр хийх, гидроциклон FX-660-ын резинэн хуяг үйлдвэрлэнэ. Мөн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн IT-1200 маркийн хаалтыг шинээр хийж, КМД, КСД бутлуурын их бие, тохируулагч цагариг зэрэг овор ихтэй эд ангийг сэргээн засварлана. Эдгээр ажлууд нь худалдан авалтын зардлыг бууруулж, импорт орлох бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
-Баярлалаа
Я.Энхтуяа

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
