Энэ оны тавдугаар сарын 9-ний өдөр Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой тохионо. Тус түүхэн өдрийг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны зургадугаар сарын 13-ны зарлигаар Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, Ахмад дайчин Чогсомын Ишдовдон гуайд олгохоор шийдвэрлэснээр ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович Джеваков гардуулан өглөө.
Ахмад дайчин Ч.Ишдовдон гуай 1943 онд 20 настайдаа хөтөлгөө морьтой цэргийн албанд татагдан Зөвлөлт-Японы дайны хүнд, бэрх жилүүдэд Орос ах нартай мөр зэрэгцэн өөрийн амь насыг үл хайхран тулалдсаар, 1947 онд цэргээс халагдаж, эх орон, ижий аавдаа иржээ. Бидний очих үеэр өдгөө 97 настай тэрээр дайны он жилүүдийн тухай өчигдөрхөн болсон мэт хүүрнэн, мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдөө санан дурсаж, хоолой зангируулан суусан билээ.
Түүнчлэн Дундговь аймгийн ахмад дайчин Сайнцагаан сумын харьяат Эрэнгийн Лувсанравдан, Дэрэн сумын харьяат Намсрайн Пүрэвжалба болон Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсан Фронт хэмээн алдаршсан Сайхан-Овоо сумын харьяат Сүрэнхорын Цэгмид гуай нарт энэхүү шагналыг гардуулах юм.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
