“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.04/ онлайнаар зохион байгуулж тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 470 тэвшээр 32.9 мянган тонн нүүрс ачиж, 428 тэвшээр 48.6 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2 сая 560 мянган тонн нүүрс олборлож, 962.4 мянган тонн нүүрс экспортлоод байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ жил анх удаа иргэддээ ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэсэн. ТУЗ-ын тогтоолын дагуу ногдол ашиг олгох ажлыг 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулах ёстой. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд ногдол ашиг хуваарилах бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэдгийг тус компанийн ХМОНХХ-ийн дарга М.Амарбаяр хэллээ. Тэрбээр энэ тухай “Хэдийгээр манай компани бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэдий ч хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн хувьцааны дансаа нээх, банкны дансаа хувьцааны данстайгаа холбох, холбосон банкны данс нь идэвхитэй ажиллаж байгаа эсэх мөн хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг банкны дансаар нь хэрхэн өгөх, хүүхдүүдийн ногдол ашгийг яаж өгөх гээд хянаж цэгцлэх ажил их бий. Энэ ажил хийгдээд бараг дууссан, давхардал үүсгэхгүй, иргэдийг гээгдүүлж хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” зэрэг газрууд мэдээллээ хоорондоо солилцох, тулгах ажил хийгдэж байна” гэв.
Түүнчлэн ““Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.768 Үүнээс хувьцааны дансаа нээлгэсэн 1.718.296 иргэн байгаа бол банкны дансаа баталгаажуулсан 425.000 мянган иргэн байна. Хэрэв И баримт апп хэрэглэж, НӨАТ-ын буцаан олголт авдаг бол энэ дансаараа авах боломжийг бас бүрдүүлсэн. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байгаа. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэнэ” гэлээ.
Хөрөнгийн зах зээлийн дэмжих зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс Хувьцаа эзэмшигч иргэд хувьцааны дансаа нээлгэсний үндсэн дээр ногдол ашгаа авах чиглэлийг баримталж, МХБ, СЗХ, ҮЦТХТ, Арилжаа эрхлэгчдийн холбоо, брокерийн компаниудтай хамтран ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар 1.6 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бөгөөд брокерийн компаниуд доод тал нь 5000 төгрөгийн шимтгэл хураамж авч данс нээж байгаа. Энэ мөнгөнөөс “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг ч төгрөг авдаггүй. Хувьцааны данс нээлгэсэн хураамж нь ҮЦТХТ болон брокерийн компанийн үйл ажиллагааны зардлын төлбөр юм. Компаниудын үйл ажиллагааны онцлогоос хамаарч энэхүү шимтгэл харилцан адилгүй байгаа. Гэхдээ сүүлийн үед зарим компани онлайнаар данс нээхдээ 20 мянган төгрөгийн шимтгэл авсан байна. Энэ бол тухайн компанийн асуудал ч гэсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээг далимдуулан ашгийн хойноос хэт хөөцөлдөхгүй байхыг брокерийн компаниудаас хүсье. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд аль болох бага шимтгэлээр хувьцааны нээхийг хүсч шаардаж ирсэн. Тухайлбал, шимтгэлийг 5000 төгрөгнөөс дээш гаргаж болохгүй гэсэн шаардлага тавьж, үүнийг зөвшөөрсөн 22 компанид “Эрдэнэс-Тавантолгой” аппликэйшнийг үнэ төлбөргүй ашиглуулахаар гэрээ байгуулан ажиллаж байна.
Ногдол ашиг, хувьцаатай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:
- www.ett.mn вэб сайт
- “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас,
- 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/
- ЕТТ аппликейшн
- 158989 мессеж дугаар

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
