Эрдэнэт үйлдвэрийн гадна дотно орчны талбай, ажлын байрны тохижилт, эмх цэгц, өнгө төрх, тав тухыг хариуцан ажилладаг Аж ахуй, үйлчилгээний цехийн 45 жилийн ой энэ онд тохионо. Тус цех нь 1975 онд Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаа буюу анхны аж ахуйн хэлтэс нэртэй байгуулагдаж байжээ. Ойн өдрөө цехийн хамт олон ажил бүтээлийн өндөр амжилттай угтах зорилтын дор 45 бүтээлч ажил төлөвлөн, ажиллаж байна. Төлөвлөгөөндөө ажилчин бүрийн саналыг тусган, шинээр хийж бүтээх үйлсээ эхлүүлээд байна.
Үйлдвэрийн бүс болон захиргааны байрны гаднах 7.3 га талбайн тохижилт үйлчилгээгАж ахуй, үйлчилгээний цехийнхэн хийдэг. Хаврын тохижилт, мод бут суулгах, цэцэг ургамлаа арчилж тордох гээд урин дулаан цагийн урьдал болгон амжуулдаг их ажил ундарч байгааг цехийн дарга Б.Туяа онцлов.
Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон энэ жил хийгдэх бүтээлч ажлуудын зэрэгцээ ой угтсан ажлын хүрээнд “Бахархан дуурсагдах 45 жил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ажиллагсдын дунд “Хэнд хамгийн их талархдаг вэ” талархлын захидлын уралдаан, “Мөрөөдөл биелдэг юм” зорилтот тусламжийн аян, “ Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх нэгөдөр” сэдэвт нэг жилийн аян, цехийн түүхэн замналыг харуулсан “Гэрэл зураг түүх өгүүлнэ” зургийн үзэсгэлэн, “Эелдэг харилцаа, стрессгүй орчин” зэрэг олон төрлийн шинэлэг хөтөлбөр хэрэгжинэ. Мөн ХАБЭА-н зөрчилгүй хамт олон болж, бүх шатанд “Аюулгүй ажиллагч” ажилтнуудыг тодруулах, 5 сайн үйлсийн хүрээнд цехийн үлгэр жишээ шилдэг ажлын байрыг шалгаруулах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж буй аж.
М.Балжинням
П.Батцэцэг

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
