Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг компаниудад хаягласан гомдол санал ажилчдаас хааяахан гардаг. Ихэвчлэн, Ил уурхайн гүнд ажилладаг экскаваторын жолооч, өрмийн машинч нарт зөөврийн хоол хүйтэн, амт чанаргүй хүрдэг талаар гомдол байсан. Тэгвэл, Ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санаачлан ХАБЭА-н хэлтэс, Автотээврийн цех, Барилга, засварын цех хамтран, хээрээр ажилладаг уурхайчдад зориулан тусгай автобус гарган, явуулын цайны газар болгон тоноглон, тохижуулж халуун хоолны үйлчилгээг газар дээр нь үзүүлэхээр шийджээ. Автотээврийн цех автобусыг нь гарган ХАБЭА-н хэлтэс хөрөнгө мөнгийг нь шийдүүлж, Барилга засварын цехийнхэн 60 сая төгрөгөөр цэвэр, бохир устай, цахилгаан гал тогоо бүхий явуулын цайны газрыг тоноглон, тохижуулж ажилд гарахад бэлэн болголоо. Дулааны улиралд экскаватор, өрмийн машиныхаа сүүдэр, нөмөрт, өвлийн улиралд бүхээгтээ биет байдал нь алдагдсан, голдуу хөрсөн хоол зооглодог байсан уурхайчид явуулын гуанзанд амт чанартай халуун хоолоор тав тухтай үйлчлүүлэх нөхцөл ийнхүү бүрдэв. Энэ долоо хоногоос эхлэн явуулын гуанзанд, хоол үйлдвэрлэгч компанийн хоёр тогооч тогтмол ажиллаж, хээрийн ажилчдад халуун хоолны өртөөчилсөн үйлчилгээ үзүүлэх юм. Явуулын гуанзаар Ил уурхайн карьерт ажилладаг уурхайчид болон Геологи, хайгуулын экспедицийн ажилчид үйлчлүүлнэ.
М.Одгэрэл

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
